БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДҮРЭМ

2018-10-24

Засгийн газрын 2017 оны 68 дугаар
тогтоолын хавсралт
 

БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдах барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл (цаашид “барилгын ажлын зөвшөөрөл” гэх) олгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор өөрчлөлт орсон/
  1. 4. Мөн дүрмийн 1.1 дэх заалтын “баригдах” гэснийг хасаж, 2.12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

1.2. Барилгын ажлын зөвшөөрлийг олгохдоо Барилгын тухай хууль болон энэхүү дүрмийг баримтална. Энэ дүрмээр шууд зохицуулаагүй бусад асуудлыг Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Авто замын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан эрх зүйн актаар зохицуулна.

1.3. Барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламжид энэ дүрэм хамаарахгүй. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор нэмсэн/

Хоёр. Барилгын ажлын зөвшөөрөл олгох

2.1. Барилгын ажлын зөвшөөрлийг дараах этгээд олгоно:

2.1.1. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг Засгийн газар;

32.1.5.цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, төмөр зам, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх;

2.1.2. энэ дүрмийн 2.1.1-д зааснаас бусад барилга байгууламжийн барилгын ажлын зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга (цаашид “зөвшөөрөл олгох байгууллага” гэх).

2.2. Захиалагч Барилгын тухай хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан баримт бичгийг бүрдүүлэн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг зөвшөөрөл олгох байгууллагад гаргана. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Мөн дүрмийн 2.2-ын “28 дугаар зүйлд” гэснийг “28.2, 28.3, 28.4-т” гэж,  2.8-ын “техникийн” гэснийг “эх загвар” гэж тус тус өөрчилсүгэй.

28.2.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараахь баримт бичгийг хавсаргана:

28.2.1.барилга байгууламжийн байршил, загвар зураг, техникийн нөхцөлийг баталгаажуулсан шийдвэр;

28.2.2.барилга байгууламжийн магадлал хийгдсэн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт;

28.2.3.зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;

28.2.4.байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан;

28.2.5.гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээг хавсаргах.

28.3.Энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгээс гадна зураг төсөл боловсруулсан болон барилгын ажил гүйцэтгэх хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хавсаргана.

28.4.Барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд барилгын ажлын үе шатанд тавих хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөөг хавсаргана.

2.3. Зөвшөөрөл олгох байгууллага захиалагчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хүлээн авч ажлын 10 хоногт багтаан барилгын ажлын зөвшөөрөл  олгох асуудлыг шийдвэрлэнэ.

2.4. Засгийн газар Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг дараах журмаар шийдвэрлэнэ:

2.4.1. захиалагчийн барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч, хянуулахаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

2.4.2. барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүсэлтийг Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянасны үндсэн дээр Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ.

2.5. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг хянах явцад шаардлагатай гэж үзвэл холбогдох байгууллагаас тодруулга авч болно. Энэ тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгох хугацааг ажлын 10 хүртэл хоногоор сунгаж болно. 

2.6. Зөвшөөрөл олгох байгууллага дараах үндэслэлээр барилгын ажлын зөвшөөрөл олгохоос татгалзаж, энэ тухай захиалагчид бичгээр хүргүүлнэ:

2.6.1. баримт бичгийг дутуу, эсхүл хуурамчаар бүрдүүлсэн;

2.6.2. баримт бичиг холбогдох хууль тогтоомжид заасан шаардлага (гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагын тусгай зөвшөөрлийн болон техникийн нөхцөлийн хугацаа дуусгавар болсон, байршил, газар олголт, төлөвлөлтийн болон норматив баримт бичгийн шаардлагыг зөрчсөн)-д нийцээгүй. /ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Мөн дүрмийн 2.6.2-ын “зохиогч” гэсний дараа “болон өргөх байгууламжийн үйл ажиллагаа эрхлэх” гэж нэмсүгэй.

2.7. Барилгын ажлын зөвшөөрлийг барилгын ажил гүйцэтгэх талбайн болон үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд заасан графикт хугацаа буюу барилгын ажил гүйцэтгэх хугацаагаар олгоно.

2.8. Цогцолбороор баригдах барилга байгууламжийн хувьд технологийн нэгдмэл бус бүрдэл хэсэгт барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо цогцолборын эх загвар зураг төслийн болон тухайн хэсгийн ажлын зураг төслийн магадлалын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Мөн дүрмийн 2.2-ын “28 дугаар зүйлд” гэснийг “28.2, 28.3, 28.4-т” гэж,  2.8-ын “техникийн” гэснийг “эх загвар” гэж тус тус өөрчилсүгэй.

2.9. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах болон барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтэд энэ дүрмийн 2.2-т заасан баримт бичгээс гадна барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хугацааг тодорхой тусгасан барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төслийг шинэчлэн боловсруулж хавсаргасан байна.

2.10. Барилгын ажлын зөвшөөрлийг энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтад заасан гэрчилгээгээр баталгаажуулан олгоно.

2.11. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 3 хувь үйлдэж, захиалагчид   2 хувийг нь олгоно. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ нь энэхүү дүрмийн   2, 3 дугаар хавсралтад заасан хугацаа сунгах, нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх хавсралтуудтай байна.

2.12. Барилгын ажлын зөвшөөрөл олгосноос хойш 1 жилийн хугацаанд барилгын ажил эхлээгүй бол тухайн зөвшөөрөл хүчингүйд тооцогдоно. Энэ тохиолдолд захиалагч барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтийг дахин шинээр гаргаж шийдвэрлүүлнэ. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 171-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
 

4. Мөн дүрмийн 1.1 дэх заалтын “баригдах” гэснийг хасаж, 2.12 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

2.13. Захиалагч барилгын ажлын явцад дараах өөрчлөлт гарсан тохиолдолд Барилгын тухай хууль болон энэхүү дүрэмд заасны дагуу зохих арга хэмжээг авч, зөвшөөрөл олгосон байгууллагад тухай бүрт нь мэдэгдэнэ:

-барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд заасан мэдээлэлд өөрчлөлт орох;
-гүйцэтгэгч, захиалагч болон зохиогчийн хяналт хэрэгжүүлэх байгууллага өөрчлөгдөх;

-гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах;

-зураг төсөлд томоохон өөрчлөлт орох;

-дуусаагүй барилга байгууламжийг хамгаалалтын горимд оруулах болон уг хугацаа дуусгавар болох зэрэг.

2.14. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын явцад өөрчлөлт орсон тохиолдол бүрт энэхүү дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээнд хавсаргана.

2.15. Барилгын тухай хуулийн 30.2-т заасны дагуу барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгасан тохиолдолд энэхүү дүрмийн 3 дугаар хавсралтад заасан маягтын дагуу  бүртгэж, гэрчилгээнд хавсаргана.

30.2.Барилгын ажил энэ хуулийн 30.1-д заасан хугацаанд дуусаагүй бол захиалагч зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг энэ хуулийн 27.1-д заасан байгууллагад гаргаж, дуусаагүй ажлыг гүйцэтгэх бодит хугацааг тусгасан төлөвлөгөөг хавсаргана.

27.1.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно.

2.16. Захиалагч барилгын ажлын зөвшөөрлийн талаарх мэдээллийг барилгын ажлын талбайн мэдээллийн самбарт байрлуулна.

2.17. Зөвшөөрөл олгох байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгосон талаарх мэдээллийг ажлын 5 өдөрт багтаан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон барилгын улсын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагад тус тус хүргүүлнэ.

Гурав. Бусад

3.1. Зөвшөөрөл олгох байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилгын ажлын зөвшөөрөл олгосон, цуцалсан, хугацаа сунгасан зэрэг асуудлаар бүртгэл хөтөлж, тайланг улирал тутам нэгтгэн гаргаж барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.2. Барилгын ажлын зөвшөөрөл зохих ёсоор олгогдоогүй барилга байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэхийг хориглоно.

3.3. Зөвшөөрөл олгох байгууллага болон захиалагч, барилгын ажил гүйцэтгэгч нь энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.

 

-------оОо--------

 

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх

зөвшөөрөл олгох дүрмийн 2 дугаар хавсралт

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН НЭМЭЛТ,

ӨӨРЧЛӨЛТИЙН БҮРТГЭЛ

  

Өөрчлөлтийн агуулга

Бүртгэсэн

Он, сар, өдөр

Гарын үсэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх

зөвшөөрөл олгох дүрмийн 3 дугаар хавсралт

 

БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААНЫ СУНГАЛТ

 ……………………………………………………….

/Барилгын ажлын зөвшөөрөл сунгасан огноо/

 1. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгах шалтгаан:.......................................;

 2. Барилгын ажлын төлөв байдал: .....................................................................үе шат, ........................................................................................ гүйцэтгэсэн ажлын нэр, төрөл;

 3. Барилгын ажил гүйцэтгэх хугацаа: ............................................................................;

 4. Барилгын ажлын зөвшөөрлийн хугацааг сунгасан ажилтны мэдээлэл: ..........................байгууллагын нэр, ........................................................албан тушаал, ..........................овог нэр,............................./                                   /гарын үсэг,

(тамга, тэмдэг).

 

Засгийн газрын 2017 оны 69 дүгээр
    тогтоолын хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Энэхүү дүрмийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан бүх төрлийн барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон/
  1. 3. Мөн дүрмийн 1.1 дэх заалтын “бүх төрлийн” гэснийг хасаж, 4.10, 4.11, 4.13, 5.1 дэх заалт болон дүрмийн 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

1.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагаанд Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйл болон энэхүү дүрмийг баримтална.

48 дугаар зүйл. Барилга байгууламж ашиглалтад оруулах

1.3. Барилгын тухай хуулийн 10.1.1-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэ дүрэм хамаарахгүй.

10.1.1.барилгын ажлын зөвшөөрөл шаардахгүй барилга байгууламж;

Хоёр. Барилга байгууламжийг ашиглалтад
оруулах хүсэлт гаргах

2.1. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг тухайн барилга байгууламжийн инженерийн хангамжийн асуудлыг хариуцсан байгууллага болон зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчтэй хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулсны үндсэн дээр Барилгын тухай хуулийн 48.5.4-т заасан нэгдсэн дүгнэлтийг гаргасан байна. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

1/ “2.1. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахаас өмнө ус, дулаан, уур, хий, цахилгаан, харилцаа холбоо зэрэг тухайн барилга байгууламжийн инженерийн хангамжийн асуудлыг хариуцсан байгууллага болон зураг төсөл зохиогч, гүйцэтгэгчтэй хамтран барилга байгууламжид үзлэг хийж, зөрчлийг арилгуулсны үндсэн дээр Барилгын тухай хуулийн 48.5.4-т заасан нэгдсэн дүгнэлтийг гаргасан байна.”

48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

2.2. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зааврын дагуу хөтөлж бүрдүүлсэн байна. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

2/ “2.2. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргах Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийг барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан зааврын дагуу хөтөлж бүрдүүлсэн байна.”

48.5.Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:

48.5.1.барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл;

48.5.2.барилгын ажлын ил, далд ажлын акт;

48.5.3.зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

48.5.4.захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт;

48.5.5.барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл;

48.5.6.барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл;

48.5.7.тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт.

2.3. Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргана.

2.4. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана.

32.1.5.цөмийн болон дулааны цахилгаан станц, усан цахилгаан станц, төмөр зам, нисэх онгоцны буудал, метро, улс дамнасан нефть болон хийн хоолой зэрэг улсын чанартай барилга байгууламжид барилгын ажлын зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэх;

Гурав. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
үйл ажиллагааг зохион байгуулах

3.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга захиалагчийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг хүлээн авч дараах арга хэмжээ авна:
3.1.1. Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянах;

3.1.2. энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 1 дэх заалтад заасан бүрэлдэхүүнтэй комиссыг хуульд заасан хугацаанд байгуулж ажиллуулах. /ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Мөн дүрмийн 3.1.2-ын “1, 2 дахь” гэснийг “1 дэх” гэж, 3.3 дахь заалтын   “3 дахь” гэснийг “2 дахь” гэж, 4.1.7-ийн “11.1.1-11.1.6-д” гэснийг “11 дүгээр зүйлд” гэж, 4.3 дахь заалтын “Комиссын нарийн бичгийн дарга” гэснийг “Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран” гэж, 4.7.3-ын “буцаах санал гаргана.” гэснийг “буцаана.” гэж тус тус өөрчилсүгэй.

3.2. Барилга байгууламжид их засвар, шинэчлэлт хийсэн тохиолдолд энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулж  ажиллуулна. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

3/ “3.2. Барилга байгууламжид их засвар, шинэчлэлт хийсэн тохиолдолд энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 3 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулж  ажиллуулна.”

3.3. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах асуудлыг “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм”-ийн 2.4-т заасан шийдвэрийн дагуу барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэхүү дүрмийн 1 дүгээр хавсралтын 2 дахь хэсэгт заасан бүрэлдэхүүнтэй комисс байгуулан ажиллуулж шийдвэрлэнэ. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Мөн дүрмийн 3.1.2-ын “1, 2 дахь” гэснийг “1 дэх” гэж, 3.3 дахь заалтын   “3 дахь” гэснийг “2 дахь” гэж, 4.1.7-ийн “11.1.1-11.1.6-д” гэснийг “11 дүгээр зүйлд” гэж, 4.3 дахь заалтын “Комиссын нарийн бичгийн дарга” гэснийг “Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран” гэж, 4.7.3-ын “буцаах санал гаргана.” гэснийг “буцаана.” гэж тус тус өөрчилсүгэй.

3.4. Барилгын тухай хуулийн 32.1.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад энэхүү дүрмийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмыг баримтална.

Дөрөв. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах
            комиссын үйл ажиллагаа, түүний чиг үүрэг

4.1. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс (цаашид “комисс” гэх) дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

4.1.1. барилгын ажлын гүйцэтгэлийг захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлттэй уялдуулан хянаж дүгнэх;

4.1.2. барилгын ажлыг зураг төсөл, норм, нормативын баримт бичигт заасан техникийн үзүүлэлт, шаардлагын дагуу гүйцэтгэсэн эсэхийг Барилгын тухай хуулийн 40.1.11, 40.1.12-т заасан баримт бичиг, лабораторийн шинжилгээний дүгнэлт болон захиалагчийн баталгаажуулалтад үндэслэн хянаж дүгнэх;

40.1.11.барилга байгууламжид хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмж, зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангаж байгааг нотлох, шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулах;

40.1.12.барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах;

4.1.3. хүрээлэн байгаа орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;

4.1.4. барилга байгууламжид суурилагдсан өргөх байгууламж болон тоног төхөөрөмж, технологийн дамжлага, инженерийн шугам сүлжээнд туршилт, тохируулга, зүгшрүүлэлт хийсэн байдлыг шалгаж, ашиглах боломжтой эсэхийг  дүгнэх;

4.1.5. хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, шаардлагыг хангасан эсэхийг дүгнэх;

4.1.6. барилгын ажлын явцад барилгын улсын техникийн хяналт хэрэгжүүлэх байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан байдлыг дүгнэх;

4.1.7. Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан барилгын үйл ажиллагааны зарчим хангагдсан эсэхийг дүгнэх. /ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Мөн дүрмийн 3.1.2-ын “1, 2 дахь” гэснийг “1 дэх” гэж, 3.3 дахь заалтын   “3 дахь” гэснийг “2 дахь” гэж, 4.1.7-ийн “11.1.1-11.1.6-д” гэснийг “11 дүгээр зүйлд” гэж, 4.3 дахь заалтын “Комиссын нарийн бичгийн дарга” гэснийг “Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран” гэж, 4.7.3-ын “буцаах санал гаргана.” гэснийг “буцаана.” гэж тус тус өөрчилсүгэй.

11 дүгээр зүйл. Барилгын үйл ажиллагааны зарчим

4.2. Комисс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийн хэвийн үйл ажиллагаатай холбоотой бусад баримт бичгийг нэмж тодруулж болно.

4.3. Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран комиссын хуралдааны бэлтгэлийг хангуулж гишүүдийн ирцийг бүрдүүлэх, хуралдаан зохион байгуулах, хуралдааны тэмдэглэл хөтөлж баталгаажуулах, дүгнэлт үйлдэх ажлыг хариуцна. /Энэ заалтад ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Мөн дүрмийн 3.1.2-ын “1, 2 дахь” гэснийг “1 дэх” гэж, 3.3 дахь заалтын   “3 дахь” гэснийг “2 дахь” гэж, 4.1.7-ийн “11.1.1-11.1.6-д” гэснийг “11 дүгээр зүйлд” гэж, 4.3 дахь заалтын “Комиссын нарийн бичгийн дарга” гэснийг “Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран” гэж, 4.7.3-ын “буцаах санал гаргана.” гэснийг “буцаана.” гэж тус тус өөрчилсүгэй.

4.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөн найруулсан/

4/ “4.4. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж, комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр санал гаргана. Комиссын нийт гишүүдийн саналыг үндэслэн комиссын дүгнэлтийг гаргах бөгөөд уг дүгнэлтийг комиссын нийт гишүүд гарын үсэг зурж баталгаажуулснаар хүчин төгөлдөр болно.”

4.5. Комисс дүгнэлтийг эцэслэн гаргахаас өмнө барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж, зөрчлийг арилгуулахаар захиалагч, гүйцэтгэгчид үүрэг даалгавар өгнө.

4.6. Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчлийг 14 хоногт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ.

4.7. Комиссын гишүүд үүрэг, даалгавар бүрээр гүйцэтгэсэн ажлын биелэлтэд урьдчилан үнэлэлт, дүгнэлт өгсөн байх бөгөөд комиссын хуралдаанаар үүрэг даалгаврын биелэлтийг нэгтгэн хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

4.7.1. барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж үзсэн тохиолдолд энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргана;

4.7.2. энэхүү дүрмийн 4.5-д заасан үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэж үзсэн тохиолдолд комисс дахин үүрэг даалгавар өгнө;

4.7.3. барилгын ажлын зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлтэд заасан шаардлагууд хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөлийг хангаагүй, эсхүл холбогдох баримт бичгийн  бүрдэл хангагдаагүй гэж үзсэн тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчийн хүсэлтийг буцаана. /ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Мөн дүрмийн 3.1.2-ын “1, 2 дахь” гэснийг “1 дэх” гэж, 3.3 дахь заалтын   “3 дахь” гэснийг “2 дахь” гэж, 4.1.7-ийн “11.1.1-11.1.6-д” гэснийг “11 дүгээр зүйлд” гэж, 4.3 дахь заалтын “Комиссын нарийн бичгийн дарга” гэснийг “Комиссын нарийн бичгийн дарга захиалагчтай хамтран” гэж, 4.7.3-ын “буцаах санал гаргана.” гэснийг “буцаана.” гэж тус тус өөрчилсүгэй.

4.8. Комисс энэхүү дүрмийн 4.7.1-д заасан дүгнэлтийг гаргахдаа нийт гишүүдийн санал, дүгнэлт болон энэхүү дүрмийн 4.5-д заасан үүрэг даалгаврын биелэлтийн баталгаажуулалтад үндэслэн гаргана.

4.9. Энэхүү дүрмийн 4.7.2-т заасан тохиолдолд комисс дахин ажиллах бөгөөд холбогдох зардлыг захиалагч хариуцна.

4.10. Энэхүү дүрмийн 4.7.1-д заасан тохиолдолд аймаг, нийслэлийн Засаг дарга комиссын дүгнэлтийг үндэслэн барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэрийг гаргана. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.11. Аймаг, нийслэлийн Засаг дарга энэхүү дүрмийн 4.7.3-т заасан тохиолдолд комиссын саналын дагуу барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж, захиалагчид хүсэлтийг буцаана. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

4.12. Ашиглалтад оруулсан барилга байгууламжийн зураг төсөл, холбогдох баримт бичгийг архивт хүлээлгэн өгч, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх ажлыг захиалагч, гүйцэтгэгч хариуцна.

4.13. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн барилга байгууламжийн барилгын ажил  дутуу, чанаргүй хийгдсэн болон хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийг зөрчсөн, стандартын шаардлага хангуулаагүй тохиолдолд ашиглалтад оруулах комиссын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулах, ноцтой зөрчил илэрсэн тохиолдолд холбогдох байгууллагаар хяналт шалгалт хийлгэж болно. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Тав. Бусад

5.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга байгууламжийг ашиглалтад оруулах шийдвэрийг гаргасан өдрөөс эхлэн барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг тоолно. /Энэ заалтыг ЗГ-ын 2017 оны 172-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

-------- о О о ---------

 

 

Барилга байгууламжийг ашиглалтад

              оруулах дүрмийн 2 дугаар хавсралт

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАД
ОРУУЛАХ КОМИССЫН ДҮГНЭЛТ

20 ... оны … сарын ... -ны өдө                                              Дугаар …                                                  Улаанбаатар хот

Нэг. Удиртгал хэсэг

Монгол Улсын . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . . . . . . . сум /дүүрэг/ ......................................баг/хороо/-ны нутаг дэвсгэрт баригдсан . . . . . .  ангиллын.............................................хүчин чадал бүхий ..................... зориулалттай барилга байгууламжид . . . . . . . . . . . . . . . . . аймаг /нийслэл/-ийн Засаг даргын      20 ... оны … сарын ... -ны өдрийн ....  дугаар шийдвэрээр байгуулагдсан ... хүний бүрэлдэхүүнтэй барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс 20... оны … сарын … -ны өдрөөс эхлэн …хоногийн хугацаанд ажиллан тухайн барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийв.

Хоёр. Ерөнхий мэдээлэл

2.1. Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний........................огноо, .................дугаар;

2.2. Барилга байгууламжийн зураг төслийн  шифр дугаар ...… ;

2.3. Захиалагч: /Иргэний хувьд/  .......................харьяалал /аль улсын/,.............................овог,  .......................эцэг/эх/-ийн нэр, .............................нэр, ................................ регистрийн дугаар,  ................................, Хаяг:. . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . . . . . . . . . . . .. .  сум /дүүрэг/, . . .. . . . . . . . . . . баг /хороо/,. . . . . . . . . . . . . . . ..  гудамж /хороолол/, . . .. . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ................... холбоо барих утас, ...............................цахим хаяг;

/Хуулийн этгээдийн хувьд/:.............................................оноосон нэр, ............................. Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, Хаяг:. . . . . . . . . . . аймаг /нийслэл/,. . . . . . . . . . . .  сум /дүүрэг/. . . . . . .. . . . . . . . баг /хороо/ . . . . . . . . . . . . . . . . гудамж /хороолол/. . . . . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар, .......................... холбоо барих утас, ......................цахим хаяг;

2.4. Барилгын ажлын гүйцэтгэгч: ...................................оноосон нэр,.......................... Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, ................................. барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . аймаг /нийслэл/,. . . . . . . . . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . .. . баг /хороо/.. . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . .. . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ........................ холбоо барих утас, ...................цахим хаяг;

2.5. Барилгын ажлын Туслан гүйцэтгэгч байгууллага: .............................оноосон нэр,................................Улсын бүртгэлийн гэрчилгээний  дугаар, ............................... зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . . . . . аймаг /нийслэл/,. . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . .. . . баг /хороо/ . .. . . . . . . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/. . . . . .. . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар, ......................... холбоо барих утас, .....................цахим хаяг;

2.6. Барилга байгууламжийн зураг төсөл зохиогч байгууллага: .............................................оноосон нэр,.............................................Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ....................................... зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . .. . . . . . . . . . . . аймаг /нийслэл/, . . . . .. . . . . . . . .  сум /дүүрэг/ . . . . . . . . . . . . . . . . . . . баг /хороо/ . . . . . . .. . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . .. . . . . . . . . . . . . . .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ................................ холбоо барих утас, .......................................цахим хаяг;

2.7. Барилга байгууламжийн ашиглагч, өмчлөгч байгууллага: .............................................оноосон нэр,.....................................Улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар, ............................... зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн дугаар, Хаяг: . . . . . . . .. . . . . . . . . аймаг /нийслэл/, . .. . . . . . . .  сум /дүүрэг/ .. . . . .. . . баг /хороо/ .. . . . . . . . . . . . .  гудамж /хороолол/ . . . . . . . . . . . . . . . . . . .. .байр /хашаа, хаалга/-ны дугаар,  ....................................... холбоо барих утас, .......................................цахим хаяг;

2.8. Барилга байгууламжийн төлөв байдал: .....................................;

Гурав. Дүгнэлтийн хэсэг

3.1. Энэхүү . . . . . .  ангиллын...............................хүчин чадал бүхий ....................................... зориулалттай барилга байгууламж, түүний холбогдох баримт бичигт үзлэг шалгалт хийж, барилгын ажлын гүйцэтгэл, чанарт үнэлгээ, дүгнэлт өгсөний үндсэн дээр комиссоос ДҮГНЭСЭН нь:

Энэхүү барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн дагуу бүрэн хийгдэж,  хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

3.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах болсонтой холбогдуулан захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч байгууллагуудад даалгах нь:

а) барилга байгууламжийн иж бүрэн баримт бичгийн эх хувийг архивт, үлдэх хувийг ашиглагч буюу өмчлөгч, эзэмшигч байгууллагад ... хоногийн дотор багтаан шилжүүлэх;

б) барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаанд ашиглалтын хэвийн нөхцөлийг хангах болон уг хугацаа дуусгавар болохтой холбоотой хууль тогтоомжид заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх.

3.3. Ашиглагч байгууллагад:

а) барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацааг дуусгавар болгоход оролцох;

б) барилга байгууламжийн хувийн хэргийг хөтөлж эхлүүлэх;

в) барилга байгууламжийн хэвийн ашиглалттай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүгээр даалгаж байна.

3.4. Комиссын акт … хуудас, хуралдааны тэмдэглэл … хуудас, комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн жагсаалт … хуудас материал болон барилга байгууламжийн бичиг баримтын жагсаалт болох ..... хуудас материалыг дүгнэлтэд  хавсаргаж байна.

Дөрөв. Дүгнэлтийн баталгаажуулалт

4.1.  . . . . . .  ангиллын...............................хүчин чадал бүхий ....................................... зориулалттай барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргасан:

Комиссын дарга:   _______________________(                                        )


Нарийн бичгийн дарга: _______________________(                                        )


Гишүүд:   _______________________(                                        )

_______________________(                                        )

_______________________(                                        )

Тайлбар: Энэ хуудсанд комисст ажилласан гишүүдийн нэр багтаагүй тохиолдолд дараагийн хуудсанд үргэлжлүүлэн бичихдээ дээр нь тухайн барилга байгууламжийн нэрийг бичнэ.

------ оОо ------

 

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР