Өмнөдэлгэр сумын 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, дулааны шугам сүлжээ, нэгдсэн уурын зуухны барилга, цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг хийлээ.

2019-08-09

 

     Өмнөдэлгэр суманд Улсын төсвийн хөрөнгөөр” Нью сувагт” ХХК-ий барьж байгаа 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга, “Санжат” ХХК-ий гүйцэтгэж буй сумын дулааны шугам сүлжээ, нэгдсэн уурын зуухны барилгын ажил, ОНХСХөрөнгөөр “БСМГ” ХХК-ий барьж байгаа цэцэрлэгт хүрээлэнгийн ажлуудад захиалагчийн техник хяналтыг хийлээ.

     Мөн Цэнхэрмандал суманд хувийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дулааны нэгдсэн шугмын ажилтай холбогдуулан тус ажлын гүйцэтгэгч “Хангай илч дулаан” ХХК-ий захирал Бямбадорж, сумын Засаг даргын орлогч Э.Мандалпүрэв, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгч СБМ ХХК-ий инженер Батцэцэг, сумын Засаг даргын Тамгын газрын барилгын ажлын гүйцэтгэгч Монкон ХХК-ий инженер Отгонсүрэн нарын оролцсон хурлыг зохион байгуулж сумын инженерийн шугам сүлжээний ажлын хууль эрх зүйн баримт бичгийг бүрдүүлэх, шинээр баригдаж байгаа барилга байгууламжийг нэгдсэн дулааны шугамд холбох эсэх, цаашид цэвэр усны хангамжийг шийдвэрлүүлэх талаар нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг даргын орлогчид зөвлөлөө.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР