Аймгийн төвд баригдаж буй барилга угсралтын ажлуудад захиалагчийн техник хяналтыг хийлээ.

2019-08-05

 Аймгийн төвд баригдаж буй барилга угсралтын ажлуудад захиалагчийн техник хяналтыг хийлээ.

1. “Хөвсгөл геологи”ХХК –ий гүйцэтгэж буй 200 хүүхдийн цэцэрлэгийн барилгын арагт бүтээцийн цутгалт бүрэн дууссан, II давхарын хучилтын төмөр бетон хийцийн бэхжилт явагдаж байна. Энэ өдрийн байдлаар барилгын ажлын талбайд нийт 9 ажилчин I давхарын шалны шороо тэгшлэх, парпетны цутгалтын хэв хашмалын ажил хийж байна. Тус барилгын ажлын явц гүйцэтгэгчээс шалтгаалан хэт удаашралтай байгаа ба ажлын технологи, зохион байгуулалтын дагуу ханын дүүргэлтийн өрлөг болон дотор инженерийн шугмын ажил хийгдэх боломжтой боловч одоогоор материалын хангалтгүй хүлээлтийн байдалтай тул ажиллах хүч цөөн байна. Хяналтын ажлын дүгнэлтээр Барилгын ажлыг шуурхайлах арга хэмжээ авахыг үүрэг болголоо

2. “Мах майнд” ХХК-ий гүйцэтгэж буй Хан-Хэнтий чуулгийн барилгын фермийн холбоос угсрах, бэхлэх ажиллагааны шат вандан угсарч дууссан. Зоорийн давхарын овойж хэв гажилтад орсон шал хуулж, хана буулгах, баруун хэсгийн I двахрын буулгахгүй ханын шавардлага хийх гадна зам талбайн ажлууд хийгдэж, барилгын ажлын талбайд нийт 29 хүн ажиллаж байна. Хяналтаар зоорийн давхарын шал хуулахад үзэгчдийн суудлын доод хэсгийн 3 баганы тэнхлэг алдагдсан, мөн заалны хэсгийн хучилтын ферм даацын багананд бус, ил гарсан арматур дээр 5 см суусан, бусад фермүүд баруун үзүүр хэсэгтээ даацын багануудад 10 см суусан, фермийн ташуу тулаасын гагнаасууд дутуу зэрэг зөрчил байгааг илрүүллээ.

3. Хар чонот” ХХК-ий гүйцэтгэж буй аймгийн Цагдаагийн газрын барилга угсралтын ажил дуусч байгаа тул ЦЕГазар, аймгийн Цагдаагийн газар, барилгын зургийн зохиогч, гүйцэтгэгч аймгийн инженерийн шугам сүлжээний хангагч байгууллагуудын төлөөллүүдтэй хамтран урьдчилсан хяналтын үзлэгийг хийж нэгдсэн хуралдаанаараа засч залруулах алдаа зөрчлийг хэлэлцэн шийдвэрлэж, гүйцэтгэгчид үүрэг даалгаварууд өглөө

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР