Засаг даргын нэрэмжит барилгын "Цахилгаанчин" мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

2019-09-17

     

    Засаг даргын нэрэмжит барилгын "Цахилгаанчин" мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 9-р сарын 17-ны зохион байгууллаа. Мэргэжлийн ур чадварын тэмцээнийг анх санаачлан 2016 онд өрөг угсрагч, хавтанцар наах чиглэлээр, 2017 онд гагнуурчин, 2018 онд сантехникч мэргэжлийн ур чадварын тэмцээнийг тус тус зохион байгуулж ирсэн. Энэ жил 4 дэх жилдээ барилгын цахилгаанчин мэргэжлээр ур чадварын чиглэлээр уламжлагдан явагдаж байна. Тэмцээний шүүгчдээр Монгол улсын зөвлөх инженер Н.Ганболд, Политехникийн коллежийн багш Н.Амгалан, "Хэнтий нүнжиг" ХХК-ний захирал, цахилгааны инженер Г.Баатар, Хэнтий ЦТССалбарын инженер Ч.Ариунаа нар ажиллав. Тэмцээнд нийт 9 байгууллагын 10 цахилгаанчин 2 талын эргэлттэй нэг хөдөлгүүрийн холболт, схемийн дагуу угсрах, Сэлгэн залгагчтай унтраалганы холболтыг схемийн дагуу угсрах гэсэн 2 даалгаварыг гүйцэтгэв. Нийлбэр дүнгээр 77 оноогоор "Хэнтий ус" ХХК-ний цахилгаанчин А.Батдэлгэр тэргүүлсэн бол удаах байранд 52,5 оноогоор "Оч манлай" ХХК-ний цахилгаанчин Ч.Эрдэнэбаяр, гутгаар байрт 49 оноогоор Хэнтий ЦТССалбарын цахилгаанчин А.Эрэгвийлхам, тусгай байрт 47 оноогоор Хэнтий ЦТССалбарын цахилгаанчин Г.Баатархүү нар шалгарлаа. Энэхүү тэмцээнд оролцсоноор хөдөө орон нутагт ажиллаж байгаа цахилгаанчид хоорондоо өрсөлдөж, өөрийн ур чадвараа нэмэгдүүлэх, харилцан суралцахын зэрэгцээ мэргэжлийн зэрэг шинээр авах болон зэргээ ахиулах боломжтой байдаг. Ирэх жил Хэнтий аймагт барилгын салбарын 60 жилийн ой тохионо  салбарын хүрээнд мэргэжлийн ур чадварын тэмцээнийг зохион байгуулна гэлээ. Мөн барилгын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр болж буй уламжлал болоод байгаа мэргэжлийн ур чадварын тэмцээн нь инженер техникийн ажилчдын хүсэн хүлээдэг зүйл болжээ. Нөгөөтэйгүүр аймгийн Политехникийн коллежид элсэн суралцагчдын тоо нэмэгдэж байгаа нь барилгын салбарт ажиллах боловсон хүчин, хүний нөөцөөр хангагдаж, зайлшгүй шаардлагатай энэ мэргэжлийг ойлгодог, сонирхон суралцдаг болж байгааг онцолж байлаа

     Мөн энэ үеэр манай улсын барилгын салбарт шинээр нэвтэрч байгаа шинэ технологийн бүтээгдэхүүнийг аймгийн аж ахуй нэгж, иргэддээ танилцуулдаг билээ. Энэ жил "Хэнтий Нүнжиг" ХХК эрчим хүчинд хэмнэлттэй гэр ахуйн гэрэлтүүлэг, тоолуур болон өргөн хэрэглээний цахилгааны кабелийн танилцуулгыг хийсэн юм. Мөн манай улсад сүүлийн 2 жилийн хугацаанд туршсаны үндсэн дээр Монголын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд тохирох замын нөхөөсийн инноваци шингэсэн бүтээгдэхүүн болох Хүйтэн асфальтыг Монголдоо үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж эхлээд байгаа "Битумина Монголиа" компани Битуфикс бүтээдэхүүнээ танилцуулав. Уг бүтээгдэхүүн нь байр, хорооллын дундах замын цоорхой, том нүхийг хоромхон хугацаанд том машин техник шаардахгүйгээр нөхөж, хүн хүчний зардлыг 70% хэмнэх боломжтой юм байна.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР