Залуу инженерүүдийн үндэсний чуулга уулзалт БХТөвд амжилттай болж өнгөрлөө.

2019-10-18

     "Барилгын салбарын хөгжилд-Залуу инженерүүдийн оролцоо" хэлэлцүүлэгт оролцлоо. Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооноос зохион байгуулж буй уг чуулганаар аж үйлдвэр, эрчим хүч, зам тээвэр, мэдээлэл холбоо, барилгын салбарын залуу инженерүүдийн хөгжлийн төлөөх үзэл бодлыг сонсож шийдвэр гаргах түвшинд хүргэхээрээ энэхүү хэлэлцүүлэг онцлог юм. Хэлэлцүүлэгт БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн холбогдох газрууд, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн залуу инженерүүдийн төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын дэд захирал бөгөөд ерөнхий инженер Б.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албаны дарга Т.Хаш-Эрдэнэ, НАМЗХ-ны бүс хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Дашравдан, Үндэсний статистикийн хорооны статистикч Д.Баасан, ШУТИС-БАС-ийн багш Б.Эрдэнэдаваа, Япон улсын Азуса сэккэй компанийн инженер Н.Гантулга, "Монкон групп" ХХК-ийн ХАБЭА-ын албаны дарга Д.Мөнхбат нар илтгэлээ хэлэлцүүллээ. Барилгын салбарын залуу инженерүүдийн хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаа НАМЗХ-ноос илэрхийлсэн.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР