БХБХ-ийн дарга Б.Гантөгс, мэргэжилтэн М.Хишигбаяр нар Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан сумдад хийгдэж байгаа барилгын ажлуудад захиалагчийн техник хяналт хийлээ.

2019-10-24

      Жаргалтхаан сумын сургуулийн өргөтгөл засвар, Дэлгэрхаан сумын 100 хүүхдийн цэцэрлэг, Цэнхэрмандал сумын 120 хүүхдийн цэцэрлэг, мөн сумын ЗДТГазрын барилгын дотор заслууд хийгдэж ажлын явц 85-90 хувьтай байна. Эдгээр барилгын ажилд гарсан зарим нэг алдааг засуулах зэрэг мэргэжлийн зааварчилгаа өгч ажлаа шуурхайлан, 11 дүгээр сарын 15- ны дотор дуусган ашиглалтад оруулах талаар үүрэг өглөө. Дэлгэрхаан сумын сургуулийн спорт заалны барилгын цутгалт хийгдсэн сууринд үл эвдэх аргаар бетоны маркын тодлрхойлон хүйтний нөхцөлд бетон цутгах ажлын технологийн зааварчилгаа өгч захиалагчийн зөвшөөрөл хяналтанд цутгалт хийхийг хатуу анхааруулав.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР