АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 2020 ОНД ИРГЭНД ӨМЧЛҮҮЛЭХ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ,ЗОРИУЛАЛТЫГ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТЛАГДЛАА.

2019-12-12

     Аймгийн хэмжээнд  2020 онд иргэнд өмчлүүлэх газрын байршил , хэмжээ, зориулалтыг 2019 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн 12 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлагдлаа.

2020  онд аймгийн хэмжээнд нийт 1335 иргэнд 132,21 га газрыг гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн  зориулалтаар өмчлүүлнэ.  Үүнээс:

  Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар

  • Шинээр өмчлүүлэх – 1098 иргэнд 100.06 га

/Батноров, Батширээт, Баян-Адрага, Баян-Овоо, Баянхутаг, Биндэр, Бор-Өндөр, Дадал, Дэлгэрхаан, Жаргалтхаан, Мөрөн, Норовлин , Өмнөдэлгэр, Цэнхэрмандал, Хэрлэн нийт 15  суманд шинээр газар өмчлүүлнэ./

  • Эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх – 233 иргэнд 31.42 га

/Батноров, Норовлин, Баян-Адрага, Бор-Өндөр, Галшар, Дадал, Дархан, Жаргалтхаан, Норовлин, Өмнөдэлгэр, Хэрлэн сумдад эзэмшиж байгаа хашааны газрыг үнэгүй өмчлүүлнэ./

Аж ахуйн зориулалтаа

  •  3 иргэнд 0,64 га

/Бор-Өндөр, Өмнөдэлгэр сумдад/

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР