Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сумдад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга угсралтын ажлуудад хяналт тавих, нэмэлт хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, харьяа салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.

2019-12-03
БСШУСЯамны СЭЗГ ҮХ-ийн дарга Ч.Энх-Амгалан, БХТ БЗХХ-ийн дарга Э.Мөнхсүх, инженер Д.Одманлай нарын хамтаар Цэнхэрмандал, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Дэлгэрхаан сумдад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа барилга угсралтын ажлуудад хяналт тавих, нэмэлт хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, харьяа салбарын байгууллагын үйл ажиллагаатай танилцах зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл ажиллаа.
Цэнхэрмандал сум: Тус суманд баригдаж байгаа цэцэрлэгийн барилгын ажилтай танилцаж, сумын Засаг дарга С.Золжаргалын өрөөнд гүйцэтгэгч СБМ ХХК-ний захирал Ганхуяг, инженерүүдийн хамтаар хуралдсан. Хурлаар 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор байнгын ашиглалтад оруулах, гадна хашаа, тохижилтийн ажлыг ирэх хавар гүйцэтгэх, нэмэлт дутагдаж байгаа хөрөнгийн 450 сая төгрөгний асуудлыг шийдвэрлэхээр тохиролцсон.
Мөн тус сумын ЗДТГазрын барилгын ажилтай танилцсан. 12 дугаар сарын 15-ны өдөр гэхэд ашиглалтад оруулна.
Жаргалтхаан сум: Тус сумын 75 хүүхдийн цэцэрлэгийн барилгатай танилцсан. Ирэх онд дээврийн засварт 65,6 сая төгрөг тавигдсан. Цэцэрлэгийн эрхлэгчид дотор цахилгаан, салхивч, сангийн засвар, ашиглалттай дээвэр бүхий 2 талын террасын дээд талд өргөтгөлийн зураг хийлгэж БСШСУЯаманд хүргүүлэх чиглэл өгсөн. Сургуулийн урлаг заалны засварын ажилтай танилцсан. Захирал Төмөрбаатарт 12 дугаар сарын 5-ны өдрийн дотор ашиглалтад оруулах, 2020 онд урлаг зааланд 200 ширхэг сандал олгохоор шийдвэрлэсэн. Өмнөдэлгэр сум: 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга угсралтын ажил, 400 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажилтай танилцсан. Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Эрдэнэбаатар, цэцэрлэгийн эрхлэгч, гүйцэтгэгч “Нью сувагт констракшн” ХХК-ийн менежер Оюунсүрэн, инженерүүдийн хамтаар хуралдаж цэцэрлэгийн барилгад дутагдаж байгаа 427,7 сая төгрөгний хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр болсон. 2021 он хүртэл гэрээ сунгагдсан учраас өвлийн улиралд хийгдэж байгаа ажлыг зогсоож дулааны улиралд ажил эхлэх чиглэл өгсөн. Цэцэрлэгийн эрхлэгчид шаардлагатай тоног төхөөрөмжийг 2020 оны 2 сараас эхлэн хөөцөлдөхийг сануулсан. Соёлын төвийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “Си Эйч Би Жи Констракшн”ХХК-ний инженер О.Анхбаярыг байлцуулан үзлэг шалгалтыг хийсэн. Хүйтний улиралд цутгалт хийсэн багана, дам нуруу, хучилт дээр лабораторийн дүгнэлт гаргуулах, өвлийн улиралд хийгдэж байгаа ажлыг зогсоож дулааны улиралд ажил эхлэх чиглэл өгсөн.
Дэлгэрхаан сум: Спорт заалны барилгын ажлын гүйцэтгэгч “Гранд очир констракшн” ХХК-ий инженер Жамбалдорж, сумын Засаг дарга О.Анхбаяр нарын хамтаар үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэсэн. Хүйтний улиралд цутгалт хийсэн багана, дам нуруу, хучилт дээр лабораторийн дүгнэлт гаргуулах, өвлийн улиралд хийгдэж байгаа ажлыг зогсоож дулааны улиралд ажил эхлэх чиглэл өгсөн.
“Баатар шүтээн уул” ХХК-ний гүйцэтгэж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцав. Тус барилгын ажил зураг төсвийн дагуу баригдаж дотор өнгө, заслын ажлууд хийгдэж байна. 12 дугаар сарын 10-ны өдөр ашиглалтад оруулах боломжтой. Тус цэцэрлэгийн тоног төхөөрөмж, гадна тоглоом, зөөлөн эдлэл, 1 компьютор, хэвлэгчийг ҮХ-ийн дарга Ч.Энх-Амгалан шийдвэрлэж өгөхөөр болсон.
 
 
 
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР