Хэнтий аймгийн Биндэр суманд баригдсан "Их Хуралдай Орд Өргөө" цогцолборын барилгад комисс ажиллаа.

2019-12-15

    Хэнтий аймгийн Биндэр суманд баригдсан "Их Хуралдай Орд Өргөө" цогцолборын гүйцэтгэгчийн зураг төсөвт тусгасан ажлыг хүлээж авах комисс ажиллан гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэлээ. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдсэний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой болох тул тус барилга байгууламжийг дуусаагүй барилга гэж үзэн Төрийн өмчийн мэдэлд хариуцах боллоо.

Хүчин чадал: Зоорьтой, 1 давхар нь тэнхлэгээрээ 21м диаметртай гэр хэлбэрийн музей, ёслол хүндэтгэлийн зориулалттай барилга

Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Мөнх Өргөө” ХХК

Зураг төслийн автор: “Хот Төлөвлөлтийн Хүрээлэн” ХХК

Захиалагчийн хяналтын байгууллага: Хэнтий аймгийн ГХБХБГазар

Гэрээний дүн: 1 995 328 603 төгрөг

     Барилга угсралтын ажил 2018 оны 11 дүгээр сард эхэлж 2019 оны 12 дугаар сарын 12-ний өдөр ЗГазрын 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу 14 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэлээ. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдсэний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой болох тул тус барилга байгууламжийг дуусаагүй барилга гэж үзэн Төрийн өмчийн мэдэлд хариуцах боллоо.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР