Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан "Хөлөгбаатар Боорчи Андлалын өргөө" цогцолборын гүйцэтгэгчийн зураг төсөвт тусгасан ажлыг хүлээж авах комисс ажиллаа.

2019-12-15

     Хэнтий аймгийн Батноров суманд баригдсан "Хөлөгбаатар Боорчи Андлалын өргөө" цогцолборын гүйцэтгэгчийн зураг төсөвт тусгасан ажлыг хүлээж авах комисс ажиллан гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэлээ. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдсэний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой болох тул тус барилга байгууламжийг дуусаагүй барилга гэж үзэн Төрийн өмчийн мэдэлд хариуцах боллоо.

  • Хүчин чадал: Андлалын өргөө цогцолбор нь тэнхлэгээрээ 25.2м х 25.2м хэмжээтэй тойрог хэлбэртэй, зоорийн давхартаа 14.8м х 21.2 м үзвэр үйлчилгээний зориулалттай
  • Барилга угсралтын ажлын гүйцэтгэгч: “Хос Санаа” ХХК
  • Зураг төслийн автор: “Классик Хаус” ХХК
  • Захиалагчийн хяналтын байгууллага: Хэнтий аймгийн ГХБХБГазар
  • Гэрээний дүн: 1 961 784 084 төгрөг

     Барилга угсралтын ажил 2018 оны 06 дугаар сард эхэлж 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ЗГазрын 317 дугаар тогтоолоор барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу 11 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж гэрээнд заагдсан ажлаа бүрэн дууссан гэж дүгнэлээ. Цаашид тус барилгад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нэмэлт ажлууд хийгдсэний дараа үндсэн зориулалтын дагуу ашиглах боломжтой болох тул тус барилга байгууламжийг дуусаагүй барилга гэж үзэн Төрийн өмчийн мэдэлд хариуцах боллоо.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР