Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд логоны уралдаан зохион байгууллаа.

2020-03-09

      Хэнтий аймагт шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд аливаа арга хэмжээ, сурталчилгааны бэлгэ тэмдэг болгон ашиглах зорилгоор уран бүтээлчдийн дунд логоны эх загвар бүтээх уралдаан зарлаж тэргүүн байрыг зарласан Г.Баясгалантөгсөд шагналыг аймгийн Засаг даргын орлогч, ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ц.Чогсомжав, ГХБХБГазрын дарга Д.Баярхүү нар гардуулж өглөө. Уралдааныг Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг Өндөрхаан арт ХХК, Уран тод цэг ХХК ивээн тэтгэж ажиллаа. Барилгын 60 жилийн ой зохион байгуулахад аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын албан хаагчдаас 600000 төгрөг хандивласаныг аймгийн Засаг даргын орлогч, ой зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ч.Чогсомжавт гардуулж өглөө.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР