Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд хэмжээнд нэвтрүүллээ.

2020-05-18

 21 аймаг, 330 сумын нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд Газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нарын Газрын бүртгэл, зураглалыг засварлаж, нэгдсэн стандартад оруулж, цаасан хувийн хэргийг материалыг тоон хэлбэрт шилжүүлж, байрлалд суурилсан Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийг Улсын хэмжээнд хэмжээнд нэвтрүүллээ.
           Энэхүү системийг Улсын хэмжээнд нэвтрүүлснээр газрын бүртгэл, зураглалын алдааг бүрэн засварлаж, цаасан хувийн хэргийн материалыг цэгцлэх, цахимжуулах ажлыг хийж, нэгдсэн санд бүртгэж баталгаажуулсан бөгөөд албан хаагчдын хийж буй газрын бүртгэл нээлттэй, шат бүрд хяналттай болж, шийдвэр гаргагч нарыг бодит агшны мэдээллээр хангах боломжтой.
           Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн нэгдсэн системийн нөөц хувилбарыг Үндэсний дата төвд байрлуулан “ХУР”, “ДАН” системд холбож, хэрэглээнд нэвтрүүлсэн бөгөөд дараах боломжуудыг бүрдүүлсэн. Үүнд:
         Иргэн, аж ахуйн нэгжүүд орон зай цаг хугацаанаас үл хамааран өөрийн газартай холбоотой буюу кадастрын зураг, гэрээ, гэрчилгээ, захирамж гэх мэдээллүүдийг QR кодоор баталгаажуулан цахимаар авах боломжтой.
         Газрын кадастрын мэдээллийн сангийн хэрэглээнд Тоон гарын үсгийг ашиглах боломжтой.
         Бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох бүрэн боломжтой болсон бөгөөд газартай холбоотой сервес үйлчилгээнүүдийг Дата төвд нэгдсэн стандартын дагуу гаргаж, шууд холбогдох боломжтой.

 

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР