Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын Удирдах ажилтны зөвөлгөөн Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд зохион байгуулагдаж байна.

2020-08-22
Зөвөлгөөнд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, дэд сайд Э.Золбоо болон Өвөрхангай аймгийн удирдлагууд, БХБЯ-ны төлөөлөл, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын төлөөлөл, Төрийн орон сууцны корпораци болон Барилгын хөгжлийн төвийн төлөөлөл, 21 аймгийн ГХБХБГ-ын дарга нар болон Ерөнхий архитекторууд, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт, Газар зохион байгуулалтын албаны төлөөлөл болон Дүүргүүдийн газар зохион байгуулалтын албаны дарга нар оролцож байна.
Зөвөлгөөний үеэр Өвөрхангай аймгийн ГХБХБГ-ын дарга Ч.Гүнсэнхорол болон Дундговь аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Чагнаадорж нар Орон нутагт салбарын бодлогын хэрэгжилт, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээ, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл, саналаа танилцууллаа. Мөн Булган аймгийн ГХБХБГ-ын дарга Ү.Бямбасүрэн болон “Ногоон хот төлөвлөлт” төслийн зөвлөх баг “Булган аймгийн төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” сэдвээр, “Каритас Чех Репаблик” ОУБ-ын суурин төлөөлөгч Яна Зилкова, Төслийн менежер Ц.Цоглогмаа нар Барилгын хог хаягдлын журам, стандартын танилцуулга сэдвээр илтгэл тавилаа.
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР