Биндэр баригдаж буй "Их Монгол улс, Эзэнт гүрэн" цогцолборын барилгын

2020-10-07
Хэнтий аймгийн Биндэр баригдаж буй "Их Монгол улс, Эзэнт гүрэн" цогцолборын барилгын интерьер, дотоод уран сийлбэр шинэчлэл, гадна цахилгаан хангамжийн ажилд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлж ажиллаа.
ЗАХИАЛАГЧ
БОАЖЯам
ЗАХИАЛАГЧИЙН ТЕХНИК ХЯНАЛТЫГ:
БОАЖЯам, ГХБХБГазар
ГҮЙЦЭТГЭГЧ:
"Хангай цагаан чулуу" ХХК
Гүйцэтгэх хугацаа: 2020.05.18-2021.11.10
ЗОХИОГЧ:
"Хот Төлөвлөлтийн Хүрээлэн" ХХК
БАЙРШИЛ:
Хэнтий аймаг Биндэр сум
ТӨСӨВТ ӨРТӨГ:
Улсын төсөв, 2398,5 сая төгрөг
Ажлын явц: 50%
Төлөвлөж буй барилга нь тэнхлэгээрээ 36м х 36м хэмжээтэй, зоорьтой 21м диаметртай гэр хэлбэрийн музей, ёслол хүндэтгэлийн зориулалттай барилга, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар гадна цхилгаан хангамжийн ажил дууссан, 24,0 мянган м2 сийлбэрийн ажлын 80% хийгдсэн. Сийлбэр, чимэглэл угсрах суурь мужааны ажил, хаалга тоононы автомат онгойлттой цонх угсрах ажлууд хийгдэж байна.
Хяналтаар ерөнхий захилагч , зохиогч нарт хандаж барилга угсралтаар хийгдэх ажлуудыг барилгын мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлүүлэх зааварчилгаа зөвлөмжийг өглөө
 
 
 
 
 
 
 
 
 
 
Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР