ТҮҮХЭН ХӨГЖИЛ

 

2012 Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг салгаж Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болов.
2008 Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн үндэсний төвийн чиг үүргийг шилжүүлж Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар байгуулагдав.
2006 Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын Эрхийн улсын бүртгэлийн албыг тус агентлагаас тусгаарлав.
2002 Газрын хэрэг эрхлэх газар, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар, Улсын Геодези зураг зүйн газруудыг нэгтгэн Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар байгуулагдсан.
1997 Газрын хэрэг эрхлэх газар болон өөрчлөгдөв(Газар зохион байгуулалтын алба).
1992 Зураг төслийн институтийг ХААЯ-аас Байгаль орчны яаманд шилжүүлэн Газрын бодлогын хүрээлэн болгон өөрчлөв.
1974 Газар зохион байгуулалтын хайгуул-судалгаа, зураг төслийн институт байгуулав.
1970 Улсын геодезийн, зураг зүйн газрыг Инженер геодези, зураг зүй, аэрофотопографикийн товчооны хамт байгуулав.
1966 Геологи шинжилгээний дэргэд Геодези газрын зургийн зөвлөлийг байгуулав.
1954 Монгол улсад Газар зохион байгуулалтын арга хэмжээг албан ёсоор хэрэгжүүлэх болсон.
Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР