БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Аймгийн ГХБХБГазар 2011 онд:

          2003-2011 оны  4 дүгээр улирлын өссөн дүнгээр 10315 иргэн 1458.21  га газрыг өмчилж авсан ба 2011 онд 1235 иргэнд 140.18 га газрыг өмчлүүлж аймгийн хэмжээнд газар өмчлөлийн явц 15,1 хувьтай байна.

           2011 онд  58 нэгж талбарын газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулж орон нутгийн төсөвт  211771660 төгрөгийн орлого төвлөрүүлэв.

2009 онд 587, 2010 онд 710, 2011 онд 917 нэгж талбарт хэмжилт зураглалын ажлыг хийсэн байна.

          "100 мянган айлын орон сууц" төслийн хүрээнд "Тулга Констракшн" ХХКомпани 120,  Талын Язгууртан монгол ХХКомпани 120, ОССКорпораци 50 буюу бүгд 290 айлын орон сууц барьж эхлээд байна. 

Газар барилга орон сууц, нийтийн аж ахуйн талаар бодлого гүйцэтгэсэн  ажлын талаар иргэдэд мэдээлэл олгох зорилгоор  1,2*1,8 м харьцаатай дэлгэц бүхий ухаалаг самбарыг 5,5 сая төгрөгөөр  авч ашиглаж эхлээд байна.

                                  Хэнтий аймгийн ГХБХБГазрын хамт олон

 

                                                          

 

 

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР