2017 îíû Õºðºí㺠îðóóëàëòààð õèéñýí Á¿òýýí áàéãóóëàëòûí àæëûí õàãàñ æèëèéí ìýäýý

2017-12-08
  1. Хэнтий аймгийн Биндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилга

Гүйцэтгэгч: “Бүтээлч шинэ сонголт” ХХКомпани

Зураг төсөл зохиогч: “Эдшил” ХХКомпани

Төсөвт өртөг: 2630,7 сая төгрөг. Үүнээс: 2017 онд санхүүжих 789,0 сая төгрөг

Хугацаа: 2009-2017 он.

      2009-2016 онд А,Б,В блокын хийгдсэн нийт ажлын гүйцэтгэл 80%-тай, Г блокын суурийн ажил хийгдсэн байгаа. Биндэр сумын 640 хүүхдийн сургуулийн барилга угсралтын ажлын гэрээ БСШУСЯамтай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар: БУ,22/2009+5 дугаартай байгуулагдаж бэлтгэл ажил хангагдаж байгаа ба барилга угсралтын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийн дагуу барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг гаргаж гүйцэтгэгч компанид хүргүүлсэн. 

А, Б, В блокын гадна харагдах байдал

Дотор заслын ажлын харагдах байдал

 

  1. Хэнтий аймгийн Биндэр сумын “Сумын төвийн шинэчлэл”төсөл

Гүйцэтгэгч: “Монгол Дайвин” ХХКомпани

Зураг төсөл зохиогч: “Харцгай” ХХКомпани, “Кад Сүрвэй” ХХК

Төсөвтөртөг: 5000,0 сая төгрөг.

Хугацаа: 2014-2017 он.

 

Ажлын явц 68%,  Зураг төсөл батлагдаж ирээгүй тул ажил гүйцэтгэх гэрээ болон ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгаагүй. 2016 онд ажил хийгдээгүй.

Сумын төвийн шинэчлэл төсөлд 2013 онд Биндэр сум сонгогдон инженерийн шугам сүлжээ дэд бүтэц, зам талбайн дахин төлөвлөлтийг "Монгол дайван" ХХК улсын төсвийн 5,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2014 оны 5 сард түлхүүр гардуулах гэрээ байгуулж 2014 оны 10 сард ажлаа эхэлсэн. 2015 онд 8 сард ажилдаа гарч, явган зам, дулааны худгуудын цутгалтыг дахиж хийлгэсэн. Энэ үед мэргэжилтнүүд газар дээр нь хяналт тавьж ажиллаж байсан. ИШС-ий ажлын зураг батлагдаагүйн улмаас ажил гүйцэтгэх гэрээ болон ажил үргэлжлүүлэх зөвшөөрлийг сунгалгүй 2016 онд ажил зогсоосон.

2017 оны 06 сарын 29-ны өдөр Биндэр суманд БХБЯамны дэргэдэх мэргэжлийн зөвлөлийн шийдрээр БХТөвийн мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн ажлын хэсэг ирж “Сумын төвийн шинэчлэл” төслийн бодит гүйцэтгэлийг гаргахаар газар дээр нь хийгдсэн бүх шугам сүлжээ болон авто замын ажлыг хэмжилт хийсэн. Одоо зураг төсөл батлагдах шатандаа явж байна.   

2 км авто зам, 4км явган зам тавьж байгаа үе


Усан халаалтын зуухны барилга

Бохирын шугам, худаг хийсэн байдал

Халаалт, цэвэр усны шугам угсарсан байдал

  1. Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөлийн барилга

Гүйцэтгэгч: “Хар чонот” ХХКомпани

Зураг төсөл зохиогч: “Нарт дизайн” ХХКомпани, “Кад Сүрвэй” ХХК

Төсөвтөртөг: 16,4 тэрбум төгрөг

Хугацаа: 2012-2017 он.

 

Нэгдсэн эмнэлэгийн өргөтгөлийн барилга анх  2012 оны 03-р сарын 01 нээс эхлээд 2017.02.23 дуусч барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс  ажиллаж ашиглалтад оруулаад байна.  Барилга нийтдээ 4 үндсэн блокоос бүрдсэн.

Барилгын нийт талбай 12275 м2, жилд 75 мянган хүн хүлээн авах хүчин чадалтай зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төв  юм. Нийт 420 гаруй өрөөтэй, 3200м2 зам талбай зогсоолтой, агааржуулалтын халуун хүйтэн агаар оруулах гаргах нэгдсэн системтэй,  Дизель станц Мөн камерийн иж бүрэн системтэй, Нийтдээ 5 лифттэй  барилга  юм.  Нийт төсөвт өртөг 16,4 тэрбум төгрөгний төсөвт өртөгөөр боссон томоохон бүтээн байгуулалт ашиглалтад оруулаад байна.

Харагдах байдал

Шөнийн харагдах байдал

  1. Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгын барилга

Гүйцэтгэгч: “Макс майнд” ХХКомпани

Зураг төсөл зохиогч: “Аксиом Констракшн” ХХК

Төсөвтөртөг: 4,3 тэрбум төгрөг

Хугацаа: 2012-2017 он

2015 онд Аймгийн Засаг даргад эрх шилжиж ирээд Худалдан авах ажиллагаа явагдаж “Макс Майнд”ХХК шалгарч 2015 оны 10 сараас барилгын ажил эхэлж гадна цэвэр, бохир, халаалт цахилгаан, холбоожилтын ажлуудыг гүйцэтгэж  2015 оны 12 сард халаалт авч дотор засал шалны цутгалт зэрэг ажлуудыг гүйцэтгэж 2016 оны  2-р сард барилгын  ажил зогссон. 2016 оны 4-р сард барилгын ажил эхэлж гадна шилэн фасад, дотор шалны плита, дотор шавар, цахилгааны ажлуудыг гүйцэтгэж 5-р сарын 31-нд дээврээс ус гоожсон гэх шалтгаанаар барилгын ажил зогссон. 2016 оны 10 сарын 15-нд “Макс Майнд”ХХК-ий ажилчид ирж гадна зам талбайн ажлын бэлтгэл ажлыг гүйцэтгээд хүйтний улиралд гадна ажил хийх боломжгүй учир 10-р сарын 25-нд ажил зогссон. 2017 оны 04-р сард ажил эхэлж Дээврийг бүрэн засварласан, мөн дотор замаска, гадна цасадны ажлууд хийг дээд байна. Зураг төсөл зохиогч “Аксиом Констракшн” ХХК 5 удаа хяналт тавьсан. Нийт ажлын явц 78%, 2017 оны 11-р сард  ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Захиалагчийн хяналтыг үе шатны ажил бүр дээр хянаж баталгаажуулсан.

Гадна харагдах байдал

  1. Хэнтий аймгийн Бэрх тосгонд ОБГазрын аврах гал унтраах ангийн барилга

Гүйцэтгэгч: “Нью констракшн” ХХКомпани

Зураг төсөл зохиогч: “Ориент плюс” ХХК

Төсөвтөртөг: 1,227,089 сая төгрөг

Хугацаа: 2013-2017 он

Бэрх тосгоны гал унтраах 42 дугаар  ангийн барилгын ажлыг “Нью констракшн” ХХК 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хэсэгчлэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Одоо орон сууцны барилга дууссан. Гадна зам талбайн тохижилт гадна дотор цэвэрлэгээний ажил хийгдэж байна. Барилгын ажил 95%-тай явж байна.  Барилгын талбай дээр 2 удаа очиж техник хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажилласан.

Гадна харагдах байдал

 

Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж их засвар

 

Объектын нэр

Төсөвт өртөг

Гүйцэтгэгч

Ажлын гүйцэтгэл

1

Өмнөдэлгэр сумын ЕБСургуулийн их засвар

 

79.50

"Бөхлөг" ХХК

Гэрээний дугаар: № БСШУСЯ/2017040008 / УТБ-04/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.07.06 – 2017.08.21

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 7 сарын 14-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо засврын ажлын явц 40%-тай явж байна. Барилгын талбай дээр 1 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна.

2

Бэрх тосгоны цэцэрлэгийн их засвар

79.50

"Метал хийц" ХХК

Гэрээний дугаар: № БСШУСЯ/2017040008 / УТБ-04/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.07.06 – 2017.08.21

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 06 дугаар сарын 29-ны өдөр эхлэсэн. Одоо засварын ажлын явц 60%-тай явагдаж байна. Барилгын талбай дээр 1 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна.

3

Хэрлэн сумын 6-р цэцэрлэгийн уурын зуухны тогооны их засвар

7.00

тендер зарлагдсан

Гэрээний дугаар:

Ажил үргэлжлэх хугацаа:

4

Баянхутаг сумын Соёлын төвийн их засвàð

72.00

"Баяндэ" ХХК

Гэрээний дугаар: №БСШУСЯ/201703095/ УТС-02/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.07.05-2017.08.21

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 7 сарын 18-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо засврын ажлын явц 60%-тай явж байна. Барилгын дээврын засвар, цонх суулгах, дотор заслын ажлууд хийгдэж байна. Барилгын талбай дээр 1 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна.

5

Цэнхэрмандал сумын Соёлын төвийн тогоо солих ажил

12.50

"Итгэл найдвар" ХХК

Гэрээний дугаар:                                  №    БСШУСЯ/201703096/УТС-01/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.07.03-2017.08.25

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 7 сарын 21-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо засврын ажлын явц 90%-тай явж байна. Барилгын талбай дээр 1 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна.

6

Цэнхэрмандал сумын ЭМТөвийн их засвар

77.50

"Бөхлөг" ХХК

Гэрээний дугаар:№УТЭМ-01/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.03.30-2017.05.20

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 04 сарын 03-ний өдрөөс ажил эхлэсэн. 2017.07.03-ны өдөр Засгийн газрын 69-р тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулах комисс зохион байгуулан ажиллаж байнгын ашиглалтад оруулсан. Барилгын талбай дээр 2 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

7

Баян-Овоо сумын ЕБСургуулийн дээврийн засвар

 

67.17

"Си Эйч Би Жи констракшн" ХХК

Гэрээний дугаар: 201703008/01

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.06.01-2017.07.31

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 6 сарын 3-ний өдрөөс ажил эхлэн 7 сарын 3-нд 100% дуусаж 2017 оны 7 сарын 4-ны өдөр Засгийн газрын 69-р тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулах комисс зохион байгуулан ажиллаж байнгын ашиглалтад оруулсан. Гүйцэтгэлийн хугацаанд засварын ажил дээр 2 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажилласан.

8

Хэрлэн 1-р цэцэрлэгийн их засварын ажил

136.09

"Солиут констракшн" ХХК

Гэрээний дугаар: УТБ-01/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.06.26-2017.08.15

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 07 сарын 03-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо засварын ажил 80%-тай явагдаж байна. Барилгын талбай дээр нийт 7 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

9

Тэмүүжин цогцолбор сургуулийн спорт заалны барилга, дээвэр, шал, дотор халаалт засвар /Хэнтий, Хэрлэн сум/

65.00

шалгараагүй

Гэрээний дугаар:

Ажил үргэлжлэх хугацаа:

“Жинс” ХХК гүйцэтгэгчээр шалгарсан боловч өөрсдийн хүсэлтээр ажил гүйцэтгэхээс татгалзсан. Дахин гүйцэтгэгч шалгараагүй байна.

 

ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилга угсралт, их засварын ажлууд

1

Цэнхэрмандал суманд шалган нэвтрүүлэх үйлчилгээний төвийн барилга

85,0

"Нью престиж констрашн" ХХК

Гэрээний дугаар:  №ОНТ-06/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.06.02-2017.08.21

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 06 сарын 12-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо Барилга угсралтын  ажил 50%-тай явагдаж байна. Барилгын талбай дээр нийт 4 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

2

Хэрлэн сумын 2, 4-р багуудад эрчим хүчний хангалтыг сайжруулах, шугам татах

40,0

"Зүрхэн эрдэнэ" ХХК

Гэрээний дугаар: № ОНХС-02/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.04.17-2017.05.17

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 04 сарын 20-ний өдрөөс ажил эхлэсэн. 2017.05.19-ны өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллаж ашиглалтад оруулсан. Шугамын ажлын  талбай дээр 5 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

3

Хэрлэн сумын 2-р багийн төвийн барилга

 

 

220,0

"Тулга констракшн" ХХК

Гэрээний дугаар: ОНХС-03/2017

Ажил үргэлжлэх хугацаа:2017.06.06-2017.09.05

Хэрлэн сумын 2-р багийн төвийн барилгын ажил 2017 оны 06 дугаар сараас эхлэн баригдаж байна. Одоо барилгын ажил суурь болон 1 дүгээр давхрын цутгалт хийгдсэн 2-р давхрын хэв хашмал, армотур зангидах ажил хийгдэж байна. Барилгын ажлын явцад хяналт тавьж ажиллаж байна.

4

Сумын төвийн инженерийн шугам сүлжээг сайжруулах

102,7

 Тендер зарлагдсан

Баян-Адрага сумын ИШСүлжээг сайжруулах ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэй хийлгэхээр тендер зарлагдсан байгаа

5

Дэлгэрхаан сумын аврага тосон дахь ахмадын сувилалыг өргөтгөх, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, үйл ажиллагааг өргөжүүлэх ажил

33,0

"БСМГ" ХХК

Гэрээний дугаар: №ОНХС-01/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.05.10-2017.06.10

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 05 сарын 12-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо Барилга угсралтын  ажил 100%-тай гадна цахилгаан хангамжийн ажил 95%-тай  явагдаж байна. Барилгын талбай дээр нийт 2 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

6

Орон нутгийн замын тэмдэг суурилуулах ажил

28.4

"Харгуй" ТӨХК

Гэрээний дугаар: № ЗС-02/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.05.08-ны өдрөөс 45 хоног

Орон нутгийн замын тэмдэг суурилуулах

ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 5 сарын 10-ны өдрөөс ажил эхлэн 6 сарын 20-нд ажил 100% дуусаж 2017 оны 6 сарын 23-ны өдөр Засгийн газрын 69-р тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулах комисс зохион байгуулан ажиллаж байнгын ашиглалтад оруулсан. Гүйцэтгэлийн хугацаанд 7 хоногт 2-3 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажилласан.

7

Орон нутгийн зам арчилгааны ажил

51.1

"Харгуй" ТӨХК

Гэрээний дугаар: № ЗС-01/2017

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.05.08-ны өдрөөс 55 хоног

Орон нутгийн замын тэмдэг суурилуулах

ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 5 сарын 10-ны өдрөөс ажил эхлэн 6 сарын 20-нд ажил 100% дуусаж 2017 оны 6 сарын 23-ны өдөр Засгийн газрын 69-р тогтоолын дагуу байнгын ашиглалтад оруулах комисс зохион байгуулан ажиллаж байнгын ашиглалтад оруулсан. Гүйцэтгэлийн хугацаанд 7 хоногт 2-3 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажилласан.

8

Б.Шаравын нэрэмжит соёл үйлчилгээний танхимын барилга угсралтын ажил /Жаргалтхаан сум/

 30

"ЭСУ ХАУС" ХХК

Гэрээний дугаар:№ Ж-16-05

Ажил үргэлжлэх хугацаа: 2016.11.25-2017.07.20

Засварын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 06 сарын 09-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо засварын ажил 98%-тай явагдаж байна. Барилгын талбай дээр нийт 3 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

9

Жаргалтхаан сумын Нийтийн халуун усны барилга

21

“Цогц Өргөө”ХХК

Гэрээний дугаар: №01

Ажил үргэлжлэх хугацаа: 2017.05.11-2017.08.11

Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах тухай хүссэлтийн дагуу барилгын ажлыг эхлүүлэх гэрчилгээг олгож 05 сарын 15-ний өдрөөс ажил эхлэсэн. Одоо засварын ажил 98%-тай явагдаж байна. Барилгын талбай дээр нийт 3 удаа очиж захиалагчийн хяналт тавин талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаа.

 

Хувийн хэвшил

 

1

Авто вогзалын барилга

 

“Баялаг Онон” ХХК

2-р давхарын цутгалтын ажил дуусч хэв хашмалыг буулгаж байна. Дүүргэлтын блок ирхээр өрлөгийн ажил эхлэнэ. 2017 оны 10-р сард бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2

“Шинэ Өндөрхаан” хороололд “Тулга констракшн” ХХК-ий барьж буй 48 айлын орон сууц

 

 

“Тулга Кончтракшн” ХХК

“Тулга констракшн” ХХК-ий /”Шинэ Өндөрхаан” хороололд барьж буй 48 айлын орон сууцны барилгын ажил 50%-тай явагдаж байна. Барилгын ажилд захиалагчийн хяналт тавьж талбайн инженерт үүрэг даалгавар, шаардлага, зөвлөмж өгч ажиллаж байна.

Санал асуулга

Газрын харилцааны талаарх мэдээллийг ямар түвшинд авч байна вэ?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР