"Нээлттэй газрын харилцаа-орон нутагт" өдөрлөгийг Өмнөдэлгэр суманд зохион байгууллаа

2017-05-08

Өмнөдэлгэр суманд 2017 оны 05 дугаар сарын 08-10-ний өдрүүдэд "Нээлттэй газрын харилцаа-орон нутагт" өдөрлөг зохион байгуулж  Холбогдох хууль, тогтоомж, байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, Өмнөдэлгэр сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 6-р баг Булган хороолол, Баянбулаг хороололд нийт 30 нэгж талбарт иргэнд шинээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж кадастрын зургаар үйлчилж, өмчилж авсан газарт эргэлтийн цэг суулган хүлээлгэн өгч ажилласан. Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэх” ажлын хүрээнд гаргасан зөрүүтэй мэдээллийн жагсаалтын дагуу 141 нэгж талбарын зөрчлийг арилгаж сумын Засаг даргын захирамж гаргахад бэлэн болголоо.
1:1000-ны зурагт ороогүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 80 нэгж талбарт хэмжилт хийж, байрзүйн зурагт оруулж, кадастрын мэдээллийн сангаас 15 иргэнд кадастрын зургаар үйлчилгээ үзүүлсэн бол 1 иргэнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 16 нэгж талбарт эргэлтийн цэг суулган газар өмчлөгч, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө. 
Мөн 45 иргэнд газар өмчлөх, эзэмшлийн талаарх гарын авлага тарааж, 17 иргэнд холбогдох хууль журмын талаарх зөвлөгөөг өгч нийт давхардсан тоогоор 299 иргэнд үйлчилгээ үзүүлж ажиллаа.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР