"Барилга, нийтийн аж ахуйн салбар"-ын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2017-04-28

2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Барилгын хөгжлийн төвийн хамтран зохион байгуулсан Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнд  Засгийн газрын ордонд зохион байгуулагдлаа.

Тус зөвлөгөөнд Хэнтий аймгаас ГХБХБГазрын дарга болон БХБХэлтсийн дарга Д.Баттулга, мэргэжилтэн Ш.Ариунболор, Чингис хотын архитектор Г.Мөнхжаргал, Хэнтий-Ус ХХК-ий захирал Г.Батгэрэл, Барилгачдын холбооны тэргүүн Б.Батмөнх, Суварга-Эв ХХК-ий захирал Ц.Цогтбилэг, Оч манлай ХХК-ий захирал Д.Батболд нийт 9 хүн  оролцлоо.

Зөвлөгөөнөөр барилга, нийтийн аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, шинэчлэл, төрийн байгууллагуудын хийж гүйцэтгэсэн ажил, төлөвлөсөн ажлууд болон салбарт тулгарч асуудлын талаар ярилцсан ба “Барилгын тухай” хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан гарсан тогтоол, шийдвэрийн танилцуулга, мэдээлэл өгсөн.

 4 дүгээр 29-ний өдөр Барилгын салбарын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5-р зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд, Нийтийн аж ахуйн зөвлөгөөн Барилгын хөгжлийн төв дээр зохион байгуулагдаж холбогдох мэргэжилтэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл хамрагдлаа.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР