Газар зохион байгуулалт болон бэлчээрийн менежмент хийх, газар хамгаалах, нөхөн сэргээх зардлаа дуудлага худалдааны орлогоосоо олох боломжтой боллоо.

2017-05-22

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 38 тогтоолоор Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг батлууллаа.

Энэхүү журмаар Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны орлогын 30 хувийг сумдад эргүүлэн олгож байгаа бөгөөд дуудлага худалдаанаас орсон орлогыг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж доорхи ажлуудын дагуу зарцуулахаар шийдвэрлэлээ.

- Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах
- Тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах
- Бэлчээр менежментийн төлөвлөгөө боловсруулах, бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх
- Геодезийн цэг тэмдэгтийн тооллого хийх, хамгаалах, нөхөн сэргээх
- Хаягжуулалтын ажлыг зохион байгуулах
- Хилийн цэсийн тодруулалтын ажил хийх
- Газрыг хамгаалах, нөхөн сэргээх болон бусад газар зохион байгуулалтын арга хэмжээ 
- Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажилд зарцуулна.
Дуудлага худалдааны орлогын 30 хувийг дээрхи заагдсан ажлаас бусад ажилд зарцуулвал дараагийн дуудлага худалдааны орлогоос буцаан олголт хийхгүй байх зохицуулалтыг журамд оруулж өгсөн.

Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, тухайн жилийн зарцуулалтын тайланг сумын Засаг дарга сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд, сум тус бүрээр нэгтгэн жилийн тайланг аймгийн Засаг дарга аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд тайлагнана.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР