НҮБ-ААС ГАЗАР, ЗАГАС ОЙН НӨӨЦИЙН ЭДЭЛБЭРИЙН ХАРИУЦЛАГАТАЙ ЗАСАГЛАЛЫН ДУРЫН ЗӨВЛӨМЖИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2017-05-29

       НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Газар, загас, ойн нөөцийн эдэлбэрийн хариуцлагатай засаглалын Сайн дурын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх” сургалт семинар 2017 оны 5 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд  Чингис хотод зохион байгуулагдлаа.

         Уг семинарт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 50 төлөөлөл оролцож, орон нутагт тулгараад буй асуудлыг шийдвэрлэхэд олон улсын туршлагыг хэрхэн ашиглах, орон нутгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ, оролцогч талуудыг зураглал, хэлэлцүүлэг хийж, Засаглалын сайн дурын зөвлөмжийн түүх, агуулга, зарчим, сэдвүүдтэй, гадаад орнуудад болон Монголд  энэ зөвлөмжийн хэрэгжилттэй танилцлаа.

          Сургалтыг НҮБ-ын Хүнс, ХАА байгууллагын Газар зохион байгуулалтын мэргэжилтэн Mrs.Francesco Carpano, “Хүн төвтэй байгаль хамгаалал” ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Нарангэрэл, НҮБ-ын зөвлөмж хэрэгжүүлэгч ТББ-ын зохицуулагч н.Мөнхтүвшин нар удирдан явуулж байгаа бөгөөд аймгийн ЗДТГ, ГХБХБГ, БОАЖГ, ХХААГ, МХГ зэрэг байгууллагын мэргэжилтнүүд, сумдын газрын даамал, Иргэний нийгмийн байгууллагууд, газар тариалан эрхлэгчид, малчид хамрагдаж байна.       

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР