Батширээт, Батноров сумын нутаг дэвсгэрийн төлөвлөгөө боловсруулах ажил эхэллээ

2017-06-21

              “Ногоон-Алт, малын эрүүл мэнд” төслөөр хийгдэх бэлчээр менежментийн төлөвлөгөө, ГЗБГЗЗГазар, ГБХБХГазартай байгуулсан 2017 оны үр дүнгийн гэрээний хүрээнд Батноров, Батширээт сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө буюу сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах ажлын хээрийн судалгааны ажлыг  6 дугаар сарын 8-15-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.  

              Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ГЗБГЗЗГазрын ГЗБХэлтсийн мэргэжтилтэн П. Гэрлээ, ГХБХБГазрын дарга Д.Баярхүү, мэргэжилтэн Ц.Билэгсайхан, Б.Мөнхчимэг, жолооч Мөнхбат, гүйцэтгэгч “Вектор меп” ХХК-ний захирал Ш.Наран-Очир, инженер Энэрэл, Энхжаргал нар ажиллав.

Батноров, Батширээт сумдын ЗДТГазрынханд мэдээлэл сургалт танилцуулга хийж байгаа нь:

              Ажлын хэсэг Батноров, Батширээт сумдын удирдлага, багийн Засаг дарга, түшмэлүүдэд нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах болсон үндэслэл шаардлага, төлөвлөгөө боловсруулж мөрдөж ажилласнаар гарах үр дүнгийн талаарх мэдээ, мэдээллийг өгч ажилласан.

              Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлын хээрийн судалгаа ажлын хүрээнд өвөлжөө, хаваржаа, худаг уст цэгийн байршил, багийн хил заагийг тодруулан, малчин өрх, малын тоо, тавиул малын судалгааг гарган бэлчээрийн даац тодорхойлоход шаардлагатай мэдээлэл цуглуулж, судалгаа хийсэн.

               Батноров, Батширээт сумын хөдөөгийн багуудаар явж 100 гаруй өвөлжөө хаваржааны газрын байршил тогтоон зурагт оруулж, улирлын бэлчээрийн хуваарийг зургалаж, багийн Засаг дарга, малчдын төлөөллийг байлцуулан бэлчээр ашиглалтын нийт 19 хэсэгт хувааж, газар ашиглалт, нийгэм эдийн засгийн шаардлагатай мэдээллүүдийг цуглуулсан.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР