Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч Хэнтий аймагт ажиллалаа

2017-06-29

Швейцарийн хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгч, консул Габриела Спирили, зохицуулагч Андреас Вебер, "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн зохицуулагч Ц.Энх-амгалан болон бусад албаны хүмүүс Зүүн 3-н аймагт хэрэгжиж байгаа төслүүдийн үйл ажиллагаатай танилцаж байгаа бөгөөд 6 дугаар сарын 29-ны өдөр манай аймагт ажиллаа.
"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл нь 2016 оноос Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фотомониторингийн аргаар үнэлэх арга зүйг нэвтрүүлэх чиглэлээр сумдын газрын даамлуудыг чадавхижуулах сургалтыг зохион байгуулж тоног төхөөрөмжөөр хангаж ажилласан бөгөөд үүний үр дүнд аймгийн хэмжээнд 263 цэг үүсгэн мэдээллийн сан байгуулагдсан.
2017 оноос Бэлчээр менежментийн чиглэлээр Норовлин, Батноров, Дэлгэрхаан, Батширээт сум, Хэрлэн сумын Өлзийт тосгонд үйл ажиллагаа хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр тус сумдад бэлчээрийг хамгаалах, доройтлоос сэргийлэх, Бэлчээр менежментийн төлөвлөгөө, бэлчээр ашиглалтын журам боловсруулагдаж, бэлчээрийн улиралын хуваарь, бэлчээр ашиглалт, төлөвлөлт, даац, экологийн зураглалууд, багийн хэмжээнд Бэлчээр ашиглалтын хэсгүүдэд хуваагдан, бэлчээрийн фотомониторингийн улирлын цэгүүд үүсгэх, малчдын дундын сан үүсгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлчээр хамгаалахад чиглэсэн бичил төслүүдийг дэмжих, малчин өрхийн орлого нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм. Манай байгууллагын зүгээс аймгийн хэмжээнд "Ногоон алт-Малын эрүүл мэнд" төслийн дэмжлэгтэйгээр 2016-2017 онд хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын танилцуулгыг хийлээ.
Швейцарийн хөгжлийн агентлагын зүгээс 2017 онд төслийн ажлууд загвар 5 сумандаа амжилттай хэрэгжиж эхэлсэн байна, энэ жилийн ажлын төлөвлөгөөний дагуу амжилттай хэрэгжвэл ирэх онд дараагийн сумдыг нэмж хамруулах бүрэн боломжтой, төслийн зүгээс бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР