Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх, мэдээлэл боловсруулах тайлан гаргах сэдэвт сургалт

2017-07-03

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт Малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх, мэдээлэл боловсруулах тайлан гаргах сэдэвт сургалтыг 18 сум, 4 тосгоны газрын даамлуудад 2017 оны 07 дугаар сарын 02-оос 03-ний өдрүүдэд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын сургалтын танхимд амжилттай зохион байгуулав.

Уг сургалтаар ШУА-ийн Ерөнхий болон сорилын хүрээлэнгийн 3 ургамал судлаач явж манай аймгийн ойт хээрийн 8, хээрийн 10, цөлжүү хээрийн 9 ургамлын бүлгүүдийн зонхилох ургамлын эзлэх хувийг тодорхойлсоноороо онцлог байв. Сургалтаар 2016 онд хийсэн ажлын алдаа дутагдал, цаашид анхаарах асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөв. Мөн 4 тосгоны газрын даамалд  Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх, мэдээлэл боловсруулах багаж тоног төхөөрөмжөөр хангахаар болов. Сургалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн Щвейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон-Алт Малын эрүүл мэнд” төслийн зохицуулагч Ц.Энх-Амгалан ахлагчтай баг хамт олонд талархал илэрхийлье.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР