Хан Хэнтийчүүдийн “Шинэ санаа-Шинэ шийдэл” ухаалаг дэвтрийн аяны тайлант өдөрлөг боллоо

2017-06-29

Хан Хэнтийчүүдийн “Шинэ санаа-Шинэ шийдэл” ухаалаг дэвтрийн аяны тайлант өдөрлөгт тус газар нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингисийн талбайд байгууллагын үйл ажиллагааг суртчилан ажиллав.

Уг өдөрлөгөөр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Газрын тухай хууль, Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд газрын кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлт, өмчлөлийн лавлагаа олгох, хууль эрх зүйн зөвөлгөө өгөх, иргэдийн захиалгаар хэмжилтийн ажлыг шуурхай хийх, Хэрлэн суманд иргэнд өмчлүүлэх газрын талаар мэдээлэл өгөх, өргөдөл хүлээн авч шийдвэрлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

Энэ үеэр газар өмчлөл, газрын төлбөр, шинээр газар эзэмших, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалах талаар гарын авлагыг бэлтгэн 36 иргэдэд тарааж, 2017 оны улсын болон орон нутаг, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барилга угсралт, их засваруудын ажлуудыг танилцуулж 9 иргэнд танилцуулж, аймгийн газар өмчлөгч иргэдийн мэдээллийн сангаас 2 иргэнд өмчлөлийн лавлагаагаар үйлчилж, 24 иргэнд газар өмчлөл болон бусад хуулийн тогтоомжийн талаар зөвлөлгөө өглөө.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР