“МОНГОЛ САРЛАГ-2017” фестивальд оролцлоо.

2017-09-04

8 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир сумын Тайхарын талд “Монгол сарлаг-2017” фестиваль боллоо. Уг фестивалийг УИХурлын гишүүн, Г. Тэмүүлэн, Архангай аймгийн ЗДТГазар, Ихтамирын сумын ЗДТГазар, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, Швейцарийн хөгжлийн агентлагын “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан.

Фестивальд “Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл хэрэгжиж байгаа Увс, Ховд, Завхан, Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Хөвсгөл зэрэг 14 /бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, мэргэжилтнүүд/ аймгийн төлөөлөгчид оролцсон. Хэнтий аймгаас “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөлд хамрагдсан Өлзийт тосгон, Дэлгэрхаан, Батноров, Батширээт,Норовлин сумдаас 11 бэлчээр ашиглалтын хэсгийн ахлагч, малдын төлөөлөл, 3 газрын даамал, 2 мэргэжилтэн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцоод ирлээ.

Фестивалийн үеэр “Арвин булаг” буюу их сүүтэй сарлаг, “Сарлагт ээлтэй малчин”, “Ганган сарлаг”, “Саглагар сарлаг”, Уран сарлаг” болон сарлаг бугуйлдах, уралдуулах зэрэг уралдаанууд, сарлагын ноос, ноолууран бүтээгдэхүүний загварын шоу, цагаан идээний үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдсан.

Энэ арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэл, малчдын байгууллага хоорондын туршлага солилцох уулзалт түүхий эд бэлтгэл, малчид үндэсний үйлдвэрлэлийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон асуудлуудыг хүрээнд туршлага солилцож, Архангай аймгийн болон Ихтамир сум БАХ-ын үйл ажиллагаатай танилцсан.

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР