Батширээт суманд бэлчээр ашиглалтын 9 хэсэг байгуулагдлаа.

2017-09-11

“Ногоон алт малын эрүүл мэнд” төслийг хэрэгжүүлэх аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон аймгийн ажлын хэсгийн 2017 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу сумын ажлын хэсэг, бэлчээр ашиглалтын хэсгүүд байгуулагдаж байна.

Батширээт сумын хэмжээнд бэлчээрийн тогтвортой менежментийг төлөвшүүлэх, таатай орчин бүрдүүлэх, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх замаар малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, малын эрүүл мэндийн үр өгөөжтэй тогтолцоо, бэлчээрийн тогтвортой менежментийн таатай орчныг бүрдүүлэх “Ногоон алт, малын эрүүл мэнд” төсөлтэй хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Засаг даргын орлогч Б. Алтангэрэлээр ахлуулсан 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын Засаг даргын 2017 оны  6 дугаар сарын 5-ны өдрийн А/61 тоот захирамжаар томилогдон ажиллаж байна.  

Тус суманд 2017 оны 8 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд багын ИНХурлууд хуралдаж, “Ногоон алт малын эрүүл мэнд” төслийн танилцуулга, сургалтыг зохион байгуулж, бэлчээр ашиглалтын хэсгүүд/БАХ/ байгуулагдлаа. Сургалтаар малчдад бэлчээрийн төлөв байдлын өөрчлөлт, доройтлоос сэргийлэх арга, бэлчээрийн менежментийг сайжруулснаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, дундын сан байгуулах, бичил төслийг дэмжих талаар мэдээлэл танилцуулга хийсэн.

Энэ үеэр  Онон багт Арангатай, Дал, Хаслиг, Барх багт Бархын дээд, Бархын доод, Эг, Хурх багт Дэлбэрхий, Навчит, Баянгол гэсэн нийт 9 бэлчээр ашиглалтын хэсгүүдийг багийн иргэдээр хэлэлцэн байгуулагдаж, БАХ-ын ахлагчийг сонгож, бэлчээр ашиглалтын дүрмээ батлаад байна. 

Ногоон алт, малын эрүүл мэнд төслөөс 8 дугаар сарын 10-11-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгуулагдсан “Монгол сарлаг-2017” фестивальд шинээр байгуулагдсан Эг, Навчит хэсгийн ахлагч Р.Цэрэнмаа, Д. Цэцэгдэмбэрэл нар оролцож, малчид хоршиж, хамтран хэрхэн орлогоо нэмэгдүүлж  байгаа талаар туршлага судалж, Архангай аймгийн болон Ихтамир сумын БАХ-ын үйл ажиллагаатай танилцсан.

ГХБХБГазар

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР