“Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая” уриан дор зохион байгуулагдсан “Монгол орны бэлчээрийн үндэсний форум”-д оролцлоо

2017-10-02

Монгол Улсад анх удаа зохион байгуулагдсан "МОНГОЛ ОРНЫ БЭЛЧЭЭРИЙН ҮНДЭСНИЙ ФОРУМ"-д УИХ-ын тамгын газар болон ХХААХҮЯ, ГЗБГЗЗГазар, Швейцарийн хөгжлийн агентлаг, Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооТББ, төрийн болон төрийн бус байгууллага, сургалт эрдэм шинжилгээний байгууллагууд, олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөлөл, аймаг сумдын ЗДТГ, түүний албад, бэлчээрийн менежментийн ажлын хэсгийн гишүүд, малчдын байгууллага болон малчдын төлөөлөл, хувийн хэвшил, үйлдвэр аж ахуйн нэгжийн төлөөлөл, судлаачид, оюутнуудын төлөөлөл болох 250 гаруй хүн оролцлоо.

Монгол орны эдийн засгийн тулгуур багана нь мал аж ахуйн салбар. Тиймээс бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглах, хариуцлагаа өндөржүүлэх талаар малчид, салбарын мэргэжилтнүүд хамтран асуудлаа ярилцаж, шийдвэрлэх арга зам хайх зорилго бүхий "Монгол орны бэлчээрийн үндэсний форум" боллоо.

"Төрөлх нутаг бэлчээрээ хайрлацгаая" уриатай, уг форумд манай аймгийн Бэлчээр менежментийн ажлын хэсгийг төлөөлөн мэргэжилтэн ГХБХБГазрын дарга Д.Баярхүү, мэргэжилтэн Б.Мөнхчимэг, Норовлин сумын малчин Ц.Ариунзул, Батширээт сумын малчин С.Дашсүрэн, Өлзийт тосгоны малчин Б.Энхтөр нар оролцоо. Ногоон алт-малын эрүүл мэнд төслөөс хийгдэж ажлуудыг буй ханан илтгэлээр танилцуулж, Дэлгэрхаан, Баян-Адарга суманд хийгдсэн Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг дэлгэж Форумд оролцогчдод танилцууллаа.

Форумыг нээж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хэлсэн үгэндээ бэлчээрийн доройтлыг хязгаарлахын тулд эрх зүйн зохицуулалт, эдийн засгийн хөшүүрэг чухал бөгөөд эдгээр асуудлыг зохицуулсан Бэлчээр хамгаалах тухай бие даасан хуультай болох шаардлагатайг онцолж Бэлчээрийн тухай хуулийн төслийг танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Форумын арга хэмжээний үеэр Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны үүрэг зорилтыг хэрэгжүүлэхэд үлэмж хэмжээний үүрэг гүйцэтгэж оюуны болон бодит хөрөнгө оруулалт хийж, уламжлалт өв соёлыг хадгалсан бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой эрхлэх, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ШХА-ийн "Ногоон Алт-Малын эрүүл мэнд төсөл"-ийн зохицуулагч, доктор Цээлэйн Энх-Амгалан, АНУ-ын Хорнада Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Брандон Бестелмейр, ШХА-ийн "Ногоон Алт-малын эрүүл мэнд төсөл"-ийн мэргэжилтэн, доктор Дэнсамбуугийн Булгамаа нарыг Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны ХҮНДЭТ ГИШҮҮН-ээр өргөмжиллөө.

Мөн салбарын их сургуулийн оюутнуудын дунд ургамал таних уралдаан, аймаг сумын АБАХ, СБАХ, БАХ-ийн гишүүд, малчдын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бол аймгуудын төлөөлөгчид Монголын олон ястан, үндэстэний хувцасны загварын шоуг үзүүллээ.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР