Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын удирдлагууд Зүүн 3-н аймагт ажиллаа.

2017-10-02

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн аймгийн Засаг дарга Н.Ганбямбатай уулзаж агентлагийн зүгээс газар, барилгын салбарт баримталж буй бодлого чиглэл, урьд нь хэрэгжүүлж хүлээлгэн өгсөн ажлууд болон одоо хэрэгжиж байгаа төсөл, арга хэмжээний талаархи ажлуудын танилцуулга мэдээллийг өгч санал солилцлоо.

ГХБХБГазрын дарга Д.Баярхүү ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгууллагын үйл ажиллагаа, 2017 оны үр дүнгийн гэрээний дагуу хэрэгжүүлж ажиллаж байгаа ажлуудын талаар болон шинээр санаачлан хэрэгжүүлж буй арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР