Ажлын байрны шинэ орон тоо зарлагдлаа

2017-10-02

ХЭНТИЙ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗРЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН  ДАРГА БӨГӨӨД АЙМГИЙН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРЫН  албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна

 

Нэг.Нийтлэг зүйл

 

            1. “Журам батлах тухай” УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 10, 17 дугаар зүйлийг үндэслэн Хэнтий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилга, хот байгуулалтын хэлтсийн дарга бөгөөд аймгийн ерөнхий архитекторын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

2. Сонгон шалгаруулалтад орох иргэн Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.

 

 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй

Магистр

Мэргэжил

Барилгын инженер болон барилгын салбарын бусад чиглэлийн инженер

Барилгын инженер болон барилгын салбарын бусад чиглэлийн инженер

Мэргэшил

Мэргэшсэн инженер

Мэргэшсэн инженер

Туршлага

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх

Ур чадвар

Багаар ажиллах, эрх мэдлийнхээ хүрээнд бусдад нөлөөлөх чадвартай шударга, зарчимч, харилцааны өндөр соёлтой, монгол хэл бичгийн зохих шатны мэдлэгтэй байх

Компьютерийн хэрэглээний болон мэргэжлийн программуудыг ажлын хүрээндээ ашиглах, гадаад хэлний зохих мэдлэгтэй 

Тусгай шаардлага:

Асуудлыг түргэн шуурхай шийдвэрлэх, боловсруулах

 

           

 

3.Сонгон шалгаруулалтыг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулна.

 

Хоёр. Сонгон шалгаруулалтад орох иргэнийг бүртгэх 

 

1.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Төрийн албаны зөвлөлийн Салбар  зөвлөлөөс томилсон Сонгон шалгаруулалт зохион байгуулах комисс, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын 207 тоот өрөөн /II давхар/-д 2017 оны 10 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч бүртгэнэ.

 

2.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:

1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт №1, анкет дээр зураг наагдсан байх);

2)  Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3)  Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар;

4)  Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт,

5) Ажил байдлын тодорхойлолт;

6) 4х6-ийн хэмжээтэй 1 хувь цээж зураг.

7) Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн байх/ -/Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-д заасны дагуу 1990 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс хойш төрсөн хүмүүст хамаарна/

8) Бүртгэлийн хураамж 10000 /арван мянган/ төгрөг

 

            Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

 

            3.Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан зааврын дагуу зохион байгуулна.

 

 

Харилцах ХАЯГ:

ХЭНТИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

207 ТООТ ӨРӨӨ, утас: 70563906

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР