Батноров, Батширээт сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг багийн Иргэдийн нийтийн хуралд танилцууллаа

2017-10-11

Батноров, Батширээт сумын Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө буюу Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвөгөөг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар, Вектор мэф ХХК-тай хамтран боловсруулж тус сумдын багийн Иргэдийн нийтийн хурлаар малчид, иргэд, сумын удирдлагуудад танилцуулж төлөвлөгөөний төсөлд санал авлаа. Мөн энэ үеэр тус сумдад  Ногоон алт-малын эрүүл мэнд төсөл, Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ТББ-аас 2017 онд хэрэгжүүлж эхэлж Бэлчээр менежментийн ажлын явц, дундын сан үүсгэн байгуулах, бичил төсөл хэрэгжүүлэх ажлуудын танилцуулгыг хийсэн. Төлөвлөгөөний төслийн ажлыг танилцуулах ажлын хэсэгт Монголын газар зохион байгуулагчдын холбооны УЗөвлөлийн гишүүн, мэргэшсэн инженер Ш.Наран-Очир, ХААИС-ийн багш н.Батбилэг, Вектор мэф ХХК-ий инженер н.Энэрэл болон аймгийн ГХБХБГазрын дарга, мэргэжилтнүүд ажиллаа. Багийн Иргэдийн нийтийн хурлаас гарсан саналуудыг төлөвлөгөөний төсөлд тусган өөрчлөлт оруулан эцсийн байдлаар 2017 оны 12 дугаар сард сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн хүлээлгэн өгнө.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР