Барилга угсралтын ажилд хяналт шалгалт хийлээ

2017-10-12

2017 оны 10 дугаар сарын 7-9-ний өдрүүдэд Биндэр, Баян-Адарга сум, Бэрх хотод Улсын төсвийн хөрөнгө оруулалт болон ОНХСангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа барилга угсралтын ажлуудад барилга захиалагчийн техник хяналтыг хийж гүйцэтгэлээ. 

Баян-Адарга сум: Дулааны шугам сүлжээний ажлын гүйцэтгэгч Нишэн илч ХХК: Дулааны зуухны барилга дууссан, НРЖ 60 маркын 2 тогоо, 9м-ийн өндөртэй 2 яндан угсарсан. Нийт 99м газар дулааны сувагчлал хийсэн, 2 худаг угсарсан, сувгийн шалыг цутгаж ханыг даацын блокоор өрсөн. 125, 100, 80 диаметртэй шугамын угсралтын ажил, үл хөдлөх тулгуур 2, шугамын тулаасуудыг  хийж, хийгээр шалгаж үзсэн. Одоо тогооны тоног төхөөрөмжийг суурилуулах, сургуульруу холбох ажлыг хийж байна. Мөн сувгийг тагалж, шороогоор булах ажил эхэлж байна.

Биндэр сум: “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын гүйцэтгэгч “Монгол Дайвин” ХХКомпани дулааны шугамын ажил бүрэн дууссан, хэрэглэгч байгууллагуудруу дулааны шугамын оруулгыг холбож өгсөн. Цэвэр усны шугам 1600м угсралт хийгдэхээс 1400м шугамын угсралт хийгдсэн, соёлын төвийн урд талын суваг ухах ажил хийгдэж байна. 14 худгийн таг тавигдахаас 8 ширхэгийг тавиад байна.  Хэрэглэгч байгууллагуудруу цэвэр усны шугамын холболтыг хийсэн. Цэвэр усны шугамын дулаалгын материал, цемент татан авалт хийгээд байна. БХБЯамны мэргэжлийн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу цэвэрлэх байгууламжийн ажлыг алжын хэсэг ирж газар дээр нь үзнэ. Цэвэр усны даралтат савийг сургуулийн хойд талын цамхагийг ашиглахаар болсон. Сургууль хүртэлх 100м газарт суваг ухаж эхлээгүй байна, нийт 200м газар цэвэр усны шугам угсралт хийгдээгүй байна.

ЕБСургууль: гүйцэтгэч Бүтээлч шинэ сонголт ХХК. 1-3 давхрын заслын ажил дууссан. Шатны чулуу, гэрэл, паркетан шал, хаалга, 40тн цементийн татан авалтыг хийсэн байна. Зуухны тоног төхөөрөмж, дэд станцын тоног төхөөрөмж ирээгүй байна. 10 сарын 10-ны өдөр цахилгааны болон бусад ажилчид ирж ажлаа үргэлжүүлнэ.

Бэрх тосгон: Төв доторхи дулаан, цэвэр усны шугам сүлжээг шинэчлэх, далд болгох  ИШСүлжээний ажлыг “Хэмжил Зүй” ХХК гүйцэтгэж байна. Шугам сүлжээний ажлын явц одоо 95%-тай явагдаж байна. Нийт 650м газар дээгүүр явж байгаа шугамыг газар доогуур болгох ажил хийгдэхээс зураг, төсвийн дагуу дулааны 219, 108, 89, 76 диаметртэй өгөх буцах хос шугам, 150, 80, 65, 50 диаметртэй цэвэр усны дан шугамыг угсарч, гулсах тулгуурыг шугамын диаметрээс хамаарч 2-6м байрлуулж, худгийн оролт бүр дээр үл хөдлөх тулгуурыг   байрлуулсан. Шинээр нийт дулааны 10 худаг, 192м газарт цутгамал төмөр бетон суваг цутгаж, сувгийн тагны 50 хувийг шинээр цутгаж хийсэн. Ажил хийх явцад хөрсний ус ДХ-1, ДХ-2 болон ДХ-7 дугаар худаг дээр маш их гарч ажил удааширсан боловч усыг зайлуулж худаг, сувгийн цутгалтыг хийсэн. Эргэлтийн өнцөг 4-өөс ДХ-4 дүгээр худаг хүртэл хөрсний ус гарсан тул Зохиогчийг дуудаж газар дээр нь танилцан сувагчлалын түвшинг 140м хүртэл дээшлүүлж сувгийн ажлыг цутгаж шугам угсралтын ажлыг хийсэн. Одоо хүртэл ДХ-1, ДХ-7 дугаар худагт одоо хүртэл усны шүүрэлттэй байгаа тул бохирын шугамруу турба татаж ус зайлуулах арга хэмжээг төлөвлөж байна. Дулааны зуухнаас орон сууц, төрийн байгууллагуудруу 10 сарын 1-ний өдрөөс хэсэгчлэн дулаан өгч эхэлсэн бөгөөд одоо бүх хэрэгчлэгчдийг дулаанаар хангасан. Халаалт болон цэвэр усаар хангаж эхэлснээс хойш шинээр угсарсан шугамнуудад ямар нэгэн усны алдагдал байхгүй байгаа тул 10 сарын 9-ний өдрөөс эхлэн сувагчлалын тагийг тавьж 60-р байрнаас эхлэн булалтыг хийж байна.

Сумдын барилга угсралтын ажлуудад хяналт тавьж удаашралтай байгаа ажлуудыг эрчимжүүлэх, гарсан зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг даалгаварыг гүйцэтгэгч компаниудад өглөө. 

 

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР