Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

2017-10-18

АЗДТГазрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсээс санаачлан  салбарын харьяа 15 албан байгууллагуудын дунд ажлын уялдаа холбоог сайжруулах, өөрийн байгууллагын ажлын онцлогыг сурталчлах, албан хаагчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор олон нийт, спорт, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөө батлуулан ажиллаж байгаа юм. Тус төлөвлөгөөний дагуу манай байгууллага сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах хувиарийн дагуу энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Сагсан бөмбөгийн тэмцээнийг МСҮТөвийн спорт зааланд зохиогдож эрэгтэй 10 баг, эмэгтэй 4 баг оролцож хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдсөнөөс эрэгттэй 1-р байр ГХБХБГазрын 1-р баг, 2-р байр Хэнтий-Ус, 3-р байр УЦУОШАлба+Нисэх буудал, эмэгтэй 1-р байр ЦТССалбар, 2-р байр МХСүлжээ+Холбооны газар багууд тус тус байр эзэллээ. Тэмцээний үеэр байгуулагын үйл ажиллагааг сурталчилж, газар өмчлөх, эзэмших болон эрх шилжүүлэх гарын авлагуудыг тараасан.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР