Цэнхэрмандал сумын шалган нэвтрүүлэх байрыг байнгын ашиглалтад хүлээж авлаа.

2017-10-19

 

 

 

Цэнхэрмандал сумын Шалган нэвтрүүлэх үйлчилгээний төвийн барилгыг ОНХСангийн 85.0 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар “Ньюпрестиж констракшн” ХХК барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дууслаа. Монгол Улсын Засгийн газрын 172 дугаар тогтоолын дагуу 2017 оны 10-р сарын 17-ны өдөр аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун ахалсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж ашиглалтад орууллаа. Тус барилга нь 9х7 харьцаатай 2 давхар, төмөр карказан сэндвичин шилэн фасадтай барилга юм. Энэ оны төсөвт зөвхөн барилга угсралтын ажлын төсөвт өртөг суугдсан бөгөөд ирэх оны төсөвт гадна зам, талбайн тохижилтийн ажлуудын хөрөнгийг шийдвэрлэнэ. Тус барилгын ашиглалт, өмчлөлийн асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэнэ.

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР