Барилга угсралтын ажилд хяналт тавих, байнгын ашиглалтад хүлээж авах ажлаар Биндэр, Баян-Адрага сум, Бэрх тосгонд ажиллаа.

2017-10-26

Аймгийн Засаг даргын орлогчоох ахлуулсан ажлын хэсэг, барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс Улсын төсвийн хөрөнгө болон ОНХСангийн хөрөнгө оруулалтаар  Биндэрсумын Сумын төвийн шинэчлэл төсөл, 640 хүүхдийн суудалтай ЕБСургуулийн барилгын ажилд хяналт тавих, Баян-Адрага сум, Бэрх тосгонд хийгдсэн ИШСүлжээний шинэчлэлийн ажлыг  байнгын ашиглалтад хүлээж авах ажлаар 2017 оны 10 23-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл ажиллаа.

Биндэр сум

Сумын төвийн шинэчлэл: Хэнтий аймгийн Биндэр “Сумын төвийн шинэчлэл” төслийн ажлын гүйцэтгэгч “Монгол Дайвин” ХХКомпани дулааны шугамын ажил бүрэн дууссан, хэрэглэгч байгууллагуудруу дулааны шугамын оруулгыг холбох ажил хийж байна. Цэвэр усны 1800м шугам угсралтын ажил хийсэн, сувгийг булах ажлыг хийж дуусгасан. Бүх худгийн тагийг тавьж дуусгасан. Одоо зуухны барилгын заслын ажлыг хийж байна. БХБЯамны мэргэжлийн зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу цэвэрлэх байгууламжийн ажлыг доктор Басандорж гүйцэтгэхээр болсон. Энэ 7 хоногын сүүлээр ирж газар дээр нь ажиллана. Ажлын явцтай аймгийн Засаг даргын орлогч, ХОХБТХэлтсийн дарга нар танилцсан, сумын удирдлагуудтай уулзсан. МХГазрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Н.Ганболд ажилд нь хяналт тавьж хяналтын хуудсаар дүгнэхэд дунд эрсдэлтэй гэж гарсан. Байцаагчийн албан шаардлагыг хүргүүлнэ. Цэвэр усны даралтат савийг сургуулийн хойд талын цамхагийг ашиглахаар болсон.

·         Бичиг баримт, зураг төслийг ажлын талбай дээр байлгах

·         Цэвэрлэх байгууламжийн ажлын шийдэл гарахад мэдэгдэх,

·         Ил далд ажлын актыг цаг тухай бүр нь хяналтын инженерээр баталгаажуулж ажиллах

·         Худгуудад ус, чийгнээс хамгаалах тосон түрхлэг хийх, шат угсрах

·         Тогооны галлагаа эхлэхэд захиалагчид мэдэгдэх

·         Зуухны барилга доторх ханын өрлөгийг зогсоох, урд талын байранд ажилчдын амрах байр, усанд орох өрөөг хийж өгөх

ЕБСургууль: гүйцэтгэч Бүтээлч шинэ сонголт ХХК. 1-3 давхрын заслын ажил дууссан. Шатны чулууг бүрэн тавьсан, гэрлүүдийг суурилуулж эхлээд байна, ашиглагчийн хүсэлтээр танхимуудын гэрлийн тоог багасгаж байна. Анги, танхимийн хаалгануудыг бүрэн суурилуулсан, 160кВа дэд станцыг угсарч, цахилгаанд бүрэн холбогдсон. Спорт заалны барилгын ажлыг эхлэхэд материалуудыг татан авалт хийсэн. Зуухны тоног төхөөрөмж захиалгаар хийлгэж байгаа ирээгүй байна. Үндсэн 3 блокийг 11 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд хүлээлгэж өгнө. МХГазрын Барилга техникийн хяналтын улсын байцаагч Н.Ганболд ажилд нь хяналт тавьж хянаотын хуудсаар дүгнэхэд бага эрсдэлтэй гэж гарсан. Байцаагчийн албан зөвлөмжийг хүргүүлнэ.

Барилгын ажилд өгсөн зөвлөмж: 

·         Холбоо, галын дохиоллыг орхигдсон анги, танхимд илээр явуулах

·         00-ийн өрөөний суултуурийн өрлөгийн блокийг авч цутгах

·         Халаалтын зуухны тоног төхөөрөмжийг яаралтай угсрах

· Ажиллах хүчийг нэмэгдүүлж гэрэл, анги танхимийн паркетан шалыг дуусгаж АБВ блокыг ашиглалтад оруулах                                                                                                                                                                                                                                                                      Спорт заалны барилгын цутгалтын ажлыг эхлэхэд БХТөвөөс зөвшөөрөл авах, ажил эхлэхэд захиалагчид мэдэгдэх

Баян-Адарга сум

Дулаан хангамж: Дулааны шугам сүлжээний ажлын гүйцэтгэгч Нишин илч ХХК: Дулааны зуухны барилга дууссан, НРЖ 60 маркын 2 тогоо, 9м-ийн өндөртэй 2 яндан угсарсан. Нийт 107м газар дулааны сувагчлал хийсэн, 2 худаг угсарсан, сувгийн шалыг цутгаж ханыг даацын блокоор өрсөн. 125, 100, 80 диаметртэй шугамын угсралтын ажил, үл хөдлөх тулгуур 2, шугамын тулаасуудыг  хийж сургуулийг холбосон. Галлагааг эхлүүлж шалгаж үзэхэд сургуулийн халаалт сайн ирж байна. Аймгийн Засаг даргын ахалсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хугацаатай үүрэг даалгавар өгч байнгын ашиглалтад хүлээж авсан.  

Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгон: “Хэмжил Зүй” ХХКомпани 650м шугамыг далд болгох ажлыг хийж гүйцэтгэхээс зураг, төсвийн дагуу дулааны 219, 108, 89, 76 диаметртэй өгөх буцах хос шугам, 150, 80, 65, 50 диаметртэй цэвэр усны дан шугамыг угсарч, гулсах тулгуурыг шугамын диаметрээс хамаарч 2-6м байрлуулж, худгийн оролт бүр дээр үл хөдлөх тулгуурыг   байрлуулсан. Шинээр нийт дулааны 10 худаг, 192м газарт цутгамал төмөр бетон суваг цутгаж, сувгийн тагны 50 хувийг шинээр цутгаж хийсэн. Ажил хийх явцад хөрсний ус ДХ-1, ДХ-2 болон ДХ-7 дугаар худаг дээр маш их гарч ажил удааширсан боловч усыг зайлуулж худаг, сувгийн цутгалтыг хийсэн. Эргэлтийн өнцөг 4-өөс ДХ-4 дүгээр худаг хүртэл хөрсний ус гарсан тул Зохиогчийг дуудаж газар дээр нь танилцан сувагчлалын түвшинг 140м хүртэл дээшлүүлж сувгийн ажлыг цутгаж шугам угсралтын ажлыг хийсэн. Аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн А/305 дугаар захирамжийн дагуу Аймгийн засаг даргын орлогчоор ахлуулсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн ажиллаж гишүүдийн саналаар  хугацаатай үүрэг даалгавар өгч байнгын ашиглалтад оруулсан. Комисст Барилгын хөгжлийн төвийн зүүн бүс хариуцсан ахлах инженер н.Сүхтуяа, н.Тулга, н.Бат-Эрдэнэ инженерүүд, зураг төсвийн зохиогч  Монкузбасс ХХК-ий захирал Ж.Ганболд, инженер Ж.Энхмаа, гүйцэтгэгч Хэмжилзүй ХХК-ий ерөнхий инженер Мэнддоо, барилгын даамал Энхболд нар оролцсон. Шугамын трассын дагуух цэвэрлэгээ болон тэгшилгээ дутуу нийтийн эзэмшилийн зам талбай эвдсэн, зарим худгуудад шат хийгдээгүй, 7, 3, 2-р худгуудад хүзүүвч хийх шаардлагатай гэсэн үүрэг даалгаваруудыг өгсөн.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР