Батноров суманд хяналт шалгалтыг хийж ажиллаа.

2017-10-31

 

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/244 тоот тушаалын дагуу “Газрын кадастрын мэдээллийг солбицолын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх”, “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлуудад хяналт хийх, Батноров сумын Малчдын 5-р зөвлөгөөнд дээрхи ажлыг сурталчлах, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу Батноров сумын Газрын даамал Э.Зулцэцэгийн 2017 оны үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг 2017 оны 10-р сарын 26, 27-ний өдөр “Газрын тухай” хууль, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хууль, “Газрын төлбөрийн тухай” хууль, “Геодези, зураг зүйн тухай” хууль, “Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай” хууль тэдгээртэй холбогдуулан гарсан дүрэм, журам зааврын хэрэгжилтийг шалгаж, 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт болон “Гранд мэп” ХХК-ий хийж гүйцэтгэсэн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд зөрүүтэй мэдээллийн жагсаалтын дагуу зөрчлийг арилгаж сумын Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, иргэн аж ахуйн нэгж, байгууллагын газарт хэмжилт хийж ажиллалаа.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Лхагвабаатар, мэргэжилтэн Ц.Билэгсайхан, Н.Болор-Эрдэнэ нар ажиллаа.

Батноров сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар олгож байгаа байдал, газар өмчлөлийн талаар хийгдсэн ажил, газрын төлбөрийн ноогдуулалтыг хэрхэн ноогдуулж байгаа байдал, газрын кадастрын ажлын хэрэгжилтийг явц, үр дүн, Газрын нэгдмэл сангийн тоо бүртгэл, зах зээлийн үнийн мэдээ цуглуулалт, мэдээллийн сан үүсгэсэн байдал, геодезийн цэг тэмдэгтийн бүртгэл, хамгаалалт, дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан байдлыг нэг бүрчлэн шалгаж ажилласан ба  хяналт шалгалтаар 58 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ дүгнэлт өгч газрын даамал 82%-тай үнэлэгдэж, Бэрх хотын газрын даамлын үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Хяналт шалгалтын явцад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан ба зөрчил дутагдлыг арилгуулахаар Батноров сумын газрын даамалд 30 хоногийн хугацаатай албан даалгавар өгч ажилласан.

Мөн Газрын кадастрын мэдээллийн сангийн өгөгдлийг засварлах, геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх, турших, нэгж талбарын хувийн хэргийг шинэчлэн бүрдүүлэх ажлын хүрээнд зөрүүтэй мэдээллийн жагсаалтын дагуу зөрчлийг арилгах Засаг даргын захирамжийн төслийг боловсруулан ажилласан. Үүнд Батноров сумын аж ахуйн нэгж, байгууллагын 18, иргэний газар эзэмших 2, Бэрх хотын иргэдийн газар өмчлөлийн 98, иргэний газар эзэмшил 10, аж ахуйн нэгж, байгууллагын 38 нэгж талбарын зөрчлийг арилгах захирамжийн төслийн боловсруулан Засаг дарга Тайванжаргалд танилцуулан ажилласан.

Батноров сумын 1-р баг Чандмань эрдэнэ багийн ИНХ-ийг хуралдуулан БАХ-ийг байгуулж Эрдэнэчандмань нэрийг өгч, БАХ-ийн ахлагчийг томилон, 4-н улирлын бэлчээрийн зургийг гарган, хил заагийг танилцуулан ажилласан.

Батноров сумын малчдын 5-р зөвлөгөөнд Ногоон-Алт малын эрүүл мэнд төсөл, “Газрын кадастрын мэдээллийг солбицолын нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх”, “Хаягийн мэдээллийн систем байгуулах” ажлуудын талаар мэдээлэл хийж сурталчлан ажилласан.

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР