Байгууллагын 9-р сарын "Шилдэг ажилтан"-аар Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхчимэг шалгарлаа.

2017-10-31

"Ногоон алт-Малын эрүүл мэнд" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-аас Бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийн доройтлоос хамгаалж малчдын амьжиргааг дэмжих зорилгоор 5 суманд төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өөрийн хариуцсан сумын багийн ИНХуралд төслийн танилцуулах сургалтыг зохион байгуулж бэлчээр ашиглалтын хэсэгт хуваах, хэсгийн зааг, улиралын бэлчээр ашиглалтын заагийг тодорхойлох, Батноров, Батширээт сумын "Нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө"-ний ажлыг боловсруулахад хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэн, төлөвлөгөөний төслийг сумдын багийн ИНХурлаар малчид, иргэдээс санал авах ажлыг амжилттай зохион байгуулсан тул 9 дүгээр сарын шилдэг ажилтнаар шалгаруулж Талархал, мөнгөн шагналаар шагналаа. 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР