Байгууллагын 10 дугаар сарын "Шилдэг ажилтан"-аар Газрын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Н.Болор-Эрдэнэ шалгарлаа.

2017-10-31

 

Газрын цахим биржэд цахим дуудлага худалдааг зохион байгуулсан, газрын төлбөрийн орлогын төлөвлөгөөг 122,9 сая төгрөг төвлөрүүлж 88.4 хувь, дуудлага худалдааны орлогын төлөвлөгөөг 147.2 сая төгрөг төвлөрүүлж 175 хувиар биелүүлж, сумдад нийт 88 нэгж талбарт хэмжилт хийж хамт олноо хошуучлан ажилласан тул 10 дугаар сарын “Шилдэг ажилтан”-аар шалгаруулж Талархал, мөнгөн шагналаар шагнав.

Эрхэлсэн ажилдаа эзэн нь байж, шинийг санаачлан, хамт олноо ажил хөдөлмөрөөрөө манлайлж амжилтийн түүчээ болон ажиллахыг хүсэн ерөөе.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР