ХЭРЛЭН СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ З.УРАНГООГИЙН ХИЙСЭН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН /2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН БАЙДЛААР/

2017-11-02

ХЭРЛЭН СУМЫН ГАЗРЫН ДААМАЛ З.УРАНГООГИЙН ХИЙСЭН АЖЛЫН БИЧМЭЛ ТАЙЛАН

2017 ОНЫ 10 ДУГААР САРЫН БАЙДЛААР/

Чингис хот                                                                                                                                                                                                2017.10.25

 

Тогтоол, захирамж:2017 оны 10 дугаар сарын байдлаар Сумын Иргэдийн төлөөлөгчдийн 5 удаагийн хурлаар 7 зориулалтаар 8 багийн 48 байршилд тус тус нэмэлт төлөвлөгөөг сумын ИТХ-д өргөн барьж батлуулсан.

 

  1. Хэрлэн сумын Тариалангийн газруудын хил зааг болон 500 метрийн хамгаалалтын зурвасыг тогтоох аймгийн Засаг даргын албан бичиг ирсэнтэй холбоотойгоор сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн 2016.02.17-ны өдрийн тогтоолоор Хэрлэн сумын тариалангийн бүсийг тогтоож, холбогдох судалгаа болон зураглалыг гарган Аймгийн хурлын ажлын алба, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн  хэлтэст хүргүүлэв.                                                 
  2. Хэрлэн сумын 2017 оны ГЗБ-ын тухайн жилийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар 3 удаа                                                                        
  3.  Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай                                                                       
  4.  Гудамж нэрлэх тухай зэрэг тогтоолын төслийг боловсруулан Засаг даргад танилцуулж захирамжийн төслийг боловсруулан ажилсан .Үүнтэй холбоотойгоор сумын Засаг даргаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 5 удаагийн захирамжаар 5 иргэнд, газар эзэмших эрх шилжүүлэх 5 удаагийн захирамжаар 11 иргэний, Төсөл сонгон шалгаруулалтаар 4 удаагийн захирамжаар 12 байршилд, дуудлага худалдаагаар 3 удаагийн захирамжаар 5 байршилд, газар эзэмших хэмжээ өөрчлүүлэх 4, газар чөлөөлж хүчингүй болгох 2, комисс томилох 7, ажлын хэсэг байгуулах 4, төрийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан 8 удаагийн засаг даргын захирамжийн төслийг боловсруулан тус тус танилцуулж нийт 42 удаагийн  газартай холбоотой захирамж засаг даргаар гаргуулан тус бүр дээр газрын гэрчилгээ олгож гэрээ байгуулан ажиллаж байна.

Гэрчилгээ олголт: 10 дугаар сарын байдлаар газар эзэмших иргэн, Аж ахуй нэгж нийт 112 гэрчилгээг шинээр олгож гэрээ байгуулсан байна.

Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт: Сумын засаг даргын 4 удаагийн захирамжаар 12 байршил дээр газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах төслийг нийтэд зарлах, шалгаруулах шатандаа явж байна.    Үүнд: Үйлдвэрлэл, үйлчилгээ, амины орон сууц, нарны цахилгаан станц, мах боловруулах үйлдвэр, авто вогзал, 3-р багийн ахуй үйлчилгээний төв, бөхийн өргөө, буяны үйл ажиллагаа, арьс шир боловсруулах үйлдвэрийн зориулалттай  газрууд тус тус хамаарч байна.

Газрын дуудлага худалдаа: Сумын засаг даргын 2017.03.16-ны а/167 тоот захирамжжар газар эзэмшүүлэх дуудага худалдааг зохион байгуулж дуудлага худалдааны ялагчийн үнэ болох /78885000/ төгрөгний орлогыг Аймгийн төрийн санд төвлөрүүлэв. Мөн Дулааны энгэрт үр тарианы зориулалтаар 3 байршлын 3505.2 га газрын дуудлага худалдааг 6 дугаар сарын 29,30-ны өдрүүдэд зохион байгуулж 996.7 га газрыг /97000000/сая төгрөгийг төвлөрүүлж түүний 30%-ийг Хэрлэн сумын ЗДТГазарт төвлөрүүлсэн.Мөн 1-р баг, Ихэр наран ШТС-ын урд 1500м2 газрыг, 3-р баг, Эдвт худалдааны төвийн хойд талд 250м2 газрыг агуулахын зориулалтаар тус тус олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр нийтэд зарлаад байна.

Кадастрын зураглал: 2017 оны 10 дугаар сарын байдлаар Аймгийн засаг даргаар газар өмчлөлтэй холбоотой хамтран өмчлөгч хасуулах, шинээр газар өмчлөх, газрын хэмжээ өөрчлөх зэрэг хүсэлт гаргасан 212 иргэний өмчлөх 8 удаагийн захирамжийн төсөл боловсруулан танилцуулж захирамж гаргуулав.                 Өмнөх жилүүдэд газар өмчилж авах Аймгийн засаг даргын захирамж гарсан 365 иргэний кадасртын зураг, хянан баталгааг хийж улсын бүртгэлийн хэлтэсрүү гэрчилгээ гаргахад бэлэн болгон хүргүүлсэн байна.

Хугацаатай мэдээ тайлан:                                                                                                             

    1. Хэрлэн сумын 2017 оны бэлчээрийн фото мониторинг хийх ажлын хэсгийг Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийна/183 тоот захирамжаар Хэрлэн сумын газрын даамал З.Урангоо, МЭҮТ-ын мэргэжилтэн  Г.Одбаяр, Л.Наранбат нарын бүрэлдэхүүнтэй томилогдон ажилсан. Хээрийн судалгаа хийх ажлыг хийж дуусгасан.Энэ хугацаанд Хэрлэн сумын 7,8 дугаар багийн нутаг дэвсгэрт нийт  22 мониторингийн цэг дээр фото мониторинг хийж гүйцэтгэлээ.                                            

    2017 онд бэлчээрийн” Ногоон Алт”  төсөл Хэрлэн сумын Өлзийт тосгонд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Өлзийт тосгоны бэлчээрийн газар нутгийг 4 хэсэгт хувааж хэсэг тус бүр дээр 4 мониторингийн цэгийг шинээр үүсгэлээ.                                                                                                                       

Хээрийн судалгааны ажлын үед доорх хүснэгтээр харуулсан цэг тус бүр дээр орчны 4, гадаргын бүрхэцийн 9, нийт 13  зураг авах, цэгийн мэдээллийн хүснэгтийг бөглөх,  бэлчээрийн идэгдэцийн үнэлгээний баллыг тогтоох зэрэг ажлуудыг тус тус  гүйцэтгэсэн. "SAMPLE POINT"программ хангамж дээр 22 цэгийн  286 зураг авсанаас 198 зурагт 19800 цэгийн хатгалтаар боловсруулалт хийж  тайланг хугацаанд нь Аймгийн ГХБХБГазарт хүргүүлэв.

2. Доорх баримт бичгийн биелэлтүүдийг 2017 оны 10 дугаар сарын байдлаар гаргаж холбогдох мэргэжилтэнд өгсөн.

Үүнд: 2.1. Сумын Засаг даргын үндсэн чиглэлийн биелэлт

          2.2. Тамгын газрын төлөвлөгөөний биелэлт

          2.3.  Сумын ГЗБ-ын 2017 оны төлөвлөгөөний биелэлт

          2.4. Засаг даргын захирамжийн биелэлт

          2.5. Холбогдох эрх зүйн актын биелэлт

          2.6. Аймгийн ГХБХБГ-тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт

          2.7. Бичмэл тайлан зэргийг 10 дугаар сарын байдлаар гаргаж бэлэн болгов.

Ирсэн бичиг:  2017 оны10 дугаар сарын байдлаар газартай холбоотой 55 иргэн,  аж ахуй нэгж байгууллагын албан тоот, хүсэлт ирсэнээс шийдвэрлэх боломжтой 29, шийдвэрлэх боломжгүй 115, хугацаатай 8 бичгийн хариуг тухай бүр нь өгч ажиллаж байна.

Сургалт:

1. 2017.02.24,25-нд “Хилийн цэсийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар” сэдэвт сумдын даамлуудын сургалтанд хамрагдсан.

2.2017.05.31-нд Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт  малын эрүүл мэнд” Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан сургалтанд хамрагдав. Энэхүү төсөл нь хэрлэн суманд 4 жилийн хугацаагаар хэрэгжихээр болж Аймгийн засаг даргатай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан.

3. Газрын харилцаа, Геодези зураг зүйн газраас 2017.10.08-аас 12-ны өдрүүдэд зохион байгуулсан “Ленд менежер” программ хангамжийн сургалтанд хамрагдсан.

Газрын зөрчил арилгуулах талаар:                                                                            

     1. Сумын засаг даргын 2017.01.18-ны өдрийн а/16 тоот захирамжаар сумын Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож 2017 онд Газрын харилцааны чиглэлээр хууль журмын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд үр тариа, төмс, хүнсний ногоо, инженерийн бүтэцтэй шугам сүлжээ дайран гарсан болон аюулгүйн зурваст орсон иргэн, ААН байгууллагын газрууд мөн зөвшөөрөлгүй баригдсан граж, контейнер байрлуулсан газруудын судалгааг гарган, газар дээр нь хяналтын хэмжилт зураглалыг хийх,  хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эхлүүлээд байна.

2.Хэрлэн сумынХэрлэн голын сав газрын захиргаанаас ирсэн 2017 оны 04 сарын 27-ны өдрийн дугаар 1/87 тоот албан бичгийн дагуу  Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 01 өдрийн А/96 тоот захирамжаар ажлын хэсэг гарч  ЗДТГ-ын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Буянбат, МЭҮТасгийн дарга П.Мөнхзул,  газрын даамал миний бие хамтран 05 дүгээр сарын 09-ны өдөр газар дээр нь очиж малчидтай уулзаж  ажиллаа. Хавар бургас гөлөглөлтийн үед малыг бургасанд оруулахгүй байх чиглэлээр “Газрын тухай хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.4-д , 56.5-д заалтыг тус тус үндэслэн холбогдох арга хэмжээг авч, зөрчлийг арилган бургасанд буусан 12 малчдаас нүүлгэх эцсийн хугацааг баталгаа  гаргуулан авч шаардлага тавин мэдэгдэх хуудас өгч  ажилласан.

Мөн мэдэгдэх хуудасны дагуу дахин шалгалт хийхэд 12 айлын 10 айл нь хугацаандаа нүүж, 2 айл нүүгээгүй байсныг шаардаж 2 хоногийн дараа нүүлгэж гаргасан.

3. Хэрлэн сумын 6-р багт баригдсан Жишиг хорооллын хашааны төлбөрөө бүрэн төлөөгүй 11 иргэний  судалгааг гарган иргэн тус бүртэй биечлэн уулзан хугацаатай төлбөр барагдуулах мэдэгдэх хуудас өгч зөрчил арилгуулах арга хэмжээ авах төлбөрийг төлүүлэх шатандаа явж байна.

4. Хэрлэн сумын 1-р баг, Хийдийн 32 дугаар эгнээний нарийн гудамжыг хааж хашаа барьсан айлд мэдэгдэл өгсөн боловч хашаагаа чөлөөлөх арга хэмжээ аваагүй тул хуулийн дагуу албадан  чөлөөлөх ажлыг  ОНТҮГ-тай хамртан хийж гүйцэтгэн нарийн гудамжыг гаргасан.

5. Хэрлэн сумын хэмжээнд төмс хүнсний ногоо, үр тарианы зориулалтаар эзэмшсэн газраа ашиглаагүй иргэн, ААН-ийн судалгааг гарган хуулийн дагуу 2 жил дараалан ашиглаагүй 1900га газрыг хүчингүй болгож төрийн мэдэлд эргүүлэн авав.

6.Газар нутгийн хилийн цэсээрээ Мөрөн сумын нутагт орёон газрыг 2008 онд Хэрлэн сумын засаг даргын захирамжаар эзэмшүүлсэн байсан зөрчлийг арилгах зорилгоор Морьт Хэнтий ХХК-ны эзэмшиж байсан 1.5 га, Мах экспорт ХХК-ны эзэмшиж байсан 100га газрыг Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 20-ны а/89 тоот захирамжаар хүчингүй болгож газрыг чөлөөлүүлсэн.   

7. Хэрлэн сумын орлогч даргаар ахлуулсан ажлын хэсэг 8-р баг, Тахилгат тосгоны өвөлжөө хаваржааны газарт хяналт шалгалт хийж газар дээр нь иргэд малчидтай уулзан тэдний санал гомдлыг сонсож мөн зөвшөөрөлгүй өвөлжөө хаваржааны газар эзэмшсэн иргэдтэй уулзан зөрчлийг арилгуулах талаар мэдэгдэл өгч ажиллав.                                                                                                                                         

Судалгаа:                                                                                                                             

1. 5,8 дугаар багийн нутаг дэвсгэр Дулааны энгэр, Дулааны тал, Зүрх уул, Улаан өндөр орчимын тарилангийн бүс нутгаар  хээрийн судалгаа хийж, тариалангийн бүсийн зүүн захыг тэмдэгжүүлэв.                                                                                         

2. Аймгийн Засаг дарга, Сумын Засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран аймгийн төвийн бүтээн байгуулалт хийгдэх газрууд болох худалдаа үйлчилгээ бүхий орон сууцнуудын барих газар, багийн төв, ахуй үйлчилгээ, банкны байр орчмын дахин төлөвлөлтийн зэрэг газруудыг судлан газар дээр нь явж мэдээллээр хангаж хамтран ажиллав.                                                                                                                     

 3. Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хийн түлшээр цэнэглэгч станц болон шатахуун түгээх станцуудын мэдээлэл, зураглал, байршлын координатуудын судалгааг  гарган Аймгийн ГХБХБГ-т хүргүүлэв.                                                         

  4. Хэрлэн сумын орон нутгийн тусгай хэрэгцээнд авах 2,5,8 дугаар багийн 5 байршлийн 6 газрыг газар дээр нь явж хээрийн судалгааг хийн тэмдэгжүүлж сумын ИТХуралд өргөн бариж батлуулав.

  5. Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх ажлын хүрээнд дээж авах гаруудынхаа судалгааг бэлчээр ашиглагчдийн хэсэг тус бүрээр явж судлан нэг хэсгээс 4 дээж авах боломжтойг судлан тогтоов.

 

Аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн болон бусад ажлын хүрээнд:

  • Хэрлэн сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасаны дагуу Хотын гэр хорооллын орчинд ус тогтдог газруудыг засах “Мянган  нуурын хотгор” хөтөлбөр хэрэгжүүлэх ажлын хүрээнд 1,3 дугаар багийн гудамж талбайд судалгааны  ажлыг хийж гүйцэтгэв.
  • 2017.01.09 нд “Утааны эсрэг хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулах ажлын хэсэгт орж бэлтгэл ажлыг ханган өлөрлөгийг зохион байгуулж ажилсан.
  • Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн дагуу гэр хорооллын дундуурх цахилгааны шугамыг сип кабель болгох ажлын хүрээнд аймгийн төвийн гэр хорооллын хаягжилтын зураглалыг баг тус бүрээр хийж гүйцэтгэв.
  • 4 сарын 7,8,9-ны өдрүүдэд Чингис хотод нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсэгт орж цэвэрлэгээний хувиарын зураглалыг байгууллага тус бүрээр гарган мөн 2-р багийг хариуцан ажилласан.
  • “Ажилтай орлогтой монгол хүн” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Хэрлэн сумаас зохион байгуулсан өрхийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны ажлын хэсэгт орсон ба  5-р багийг хариуцан ажиллаж судалгааны нэгтгэлийг гарган сумын Засаг даргын орлогчид хүргүүлсэн.
  • Газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийх газруудын судалгааг гаргаж Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулж буй бүхШТС-д Хэрлэн сумын Засаг даргын 2017 оны 10-р сарын 17-ны 1/712 дугаар бүхий албан тоот, газрын даамлын мэдэгдэх хуудсын хамт Газрын төлөв байдал, чанарын захиалгат хянан баталгааны ажлыг зохион байгуулах, талаар газар эзэмшигч ашиглагч нарт мэдэгдэл хүргүүлэн энэ талаар авсан арга хэмжээг эргээд албан тоотоор мэдэгдэхийг анхааруулж ажиллав.

  

                                           ТАЙЛАН ГАРГАСАН: ГАЗРЫН ДААМАЛ                              З.УРАНГОО

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР