Барилгын материалын лаборатори болон конторын барилгын нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

2017-11-15

2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр конторын барилга болон барилгын материалын лабораторийн нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

Конторын барилга нь Улсын төсвийн 719 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар зоорийн давхартайгаа 3 давхар нийт 526,6 м2 ашигтай талбай бүхий 18 өрөө тасалгаа, авто машины гаражтай төлөвлөгдсөнөөс зоорийн давхартаа барилгын материалын лабораторийн үйл ажиллагаа явуулах 58,6 м2 3 өрөөтэй бол барилгын материалын лаборатори нь Улсын болон орон нутгийн төсөв, барилгын захиалагчийн хяналтын зардлаас 40 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 41 төрлийн тоног төхөөрөмжтэй, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн, лабораторийн шинжээч гэсэн орон тоотойгоор

 - Элс хайрга, дайрганы холимогийн физик, механик шинж чанар

 -Бетон болон полистрол хөнгөн бетоны шахалтын бат бэх

 -Тоосго, явган хүний замын хавтангийн гадаргуугын тэгш байдал, шахалтын бат бэх

-Цементийн шинжилгээ зэрэг 9 нэр төрлийн шинжилгээ хийж иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчлэх юм.

Барилга байгууламжийн угсралтын ажил болон барилгын материал үйлдвэрлэлд  гарал үүсэл тодорхойгүй, чанаргүй материал хэрэглэгдэх, барилгын үндсэн хийц, хэсгийн чанарт барилга захиалагчийн хяналт тавихад хугацаа алддаг байсан бол энэхүү барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа маань эхэлснээр Барилгын материал, бүтээгдэхүүнийг барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлт, зураг төслийн дагуу сонгох, олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан лабораторийн батламж бүхий барилгын материалыг үйлдвэрлэх, барилга угсралтанд хэрэглэхэд төрийн хяналтыг сайжруулж барилга байгууламжийн механик аюулгүй байдал, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлуудыг хангах цаашлаад иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм.

Нээлтийн арга хэмжээнд:

-      Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, аймгийн ЗДТГазрын дарга Ж.Ганбаатар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын  дарга Д.Баярхүү, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын Санхүү, эдийн засгийн  хэлтсийн дарга Л.Лувсан, Барилгын техник технологийн хөгжлийн хэлтсийн дарга  Г.Цогтсайхан, Барилгын хөгжлийн төвийн Барилга байгууламжийн зураг төсөл магадлалын хэлтсийн дарга Э.Хангал, аймгийн ЗДТГазрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын дарга Х.Хишигбадрах, Дорнод аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын Барилга хот байгуулалтын хэлтсийн дарга Б.Билгүүн,  Хэнтий аймгийн Барилгачдын холбооны тэргүүн Б.Батмөнх, хамтран ажилладаг ААНэгж байгууллагууд, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, Батноров, Батширээт, Норовлин сумдын Засаг дарга нар, сумдын газрын даамлууд болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Мөн энэхүү арга хэмжээнд  Увертура болон Хан Хэнтий чуулгын уран бүтээлчид оролцож ая дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Урилгаар хүрэлдцэн ирж оролцсон, бид бүхний үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилласан аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ГЗБГЗЗГазар, Барилгын хөгжлийн төв болон бусад хүмүүст талархал илэрхийлье.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР