Дадал сумын "Иргэн танаа" нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо.

2017-11-15

Дадал суманд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулсан "Иргэн танаа" нээлттэй хаалганы өдөрлөгт оролцлоо. Тус өдөрлөгт Газрын дарга Д.Баярхүү, Геодезийн мэргэжилтэн Н.Золбоо, Кадастрын мэргэжилтэн Ц.Билэгсайхан нар оролцож байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, Дадал суманд газрын харилцааны салбарын чиглэлээр хийгдсэн үйл ажиллагааг танилцуулах, иргэдэд кадастрын зургаар үйлчлэх, 44 иргэнд газар эзэмших, газар өмчлөх талаархи зөвлөгөөг өгч, 25 нэгж талбарт кадастрын хэмжилтийг хийж гүйцэтгэлээ.

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР