5 сумын Бэлчээр менежментийн ажлын хэсгийн ахлагч, гишүүд, БАХ-ын ахлагчдыг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа.

2017-11-15

 

                                                БАХ-ийн ахлагчид болон БМАХ-ийн гишүүдийг чадавхжуулах                                                                              ахисан түвшний сургалт боллоо.

Щвейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-малын эрүүл мэнд" төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо ТББ-аас Бэлчээрийн менежментийн чиглэлээр бэлчээрийг хамгаалах, доройтлоос сэргийлэх зорилгын хүрээнд малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болгох ажлуудыг Хэнтий аймагт энэ оны 5 дугаар сараас манай байгууллагатай хамтран хэрэгжүүлж эхэлснээс хойш аймаг, сумын ажлын хэсгүүд байгуулагдаж, төслийн танилцуулга, сургалтуудыг ажлын хэсгүүд болон төслийн 5 сумын багуудад хийж, аймгийн хэмжээнд 34 бэлчээр ашиглалтын хэсэг/БАХ/ байгуулагдан, бэлчээр ашиглалтын хэсгийн болон улирлын бэлчээрийн хил заагийг тогтоогдож, БАХ-ын ахлагчид сонгогдсон.

2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр төсөлд хамрагдсан Батноров, Батширээт, Норовлин, Дэлгэрхаан сумд, Өлзийт тосгоны “БАХ-ын ахлагчдад болон бэлчээр менежментийн ажлын хэсэг/БМАХ/-ийн гишүүдийг чадавхижуулах ахисан түвшний сургалт”-ыг МБАНХолбоо, аймгийн ГБХБХГазар хамтран зохион байгууллаа.

Сургалтанд БМАНХолбооны гүйцэтгэх захирал Н.Ганхуяг “Бэлчээрээ зохистой ашигласнаар малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж”, БМАНХ-ны зөвлөх, С. Сүнжидмаа “Бэлчээрийн төлөв байдал сэргийлэх арга зам”, зөвлөх Л. Ганцогт “Малчдын дундын сангийн ач холбогдол, хэрхэн байгуулах тухай”, “Сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг боловсруулахад малчдын оролцоо, сумын бэлчээр ашиглалтын холбоог хэрхэн байгуулах”, ГХБХБГазрын дарга Д.Баярхүү төслийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарах асуудлын талаархи сургалтуудыг өгч, сумдын БМАХ болон БАХ-ын ахлагчид багаар ажиллан өнөөдрийг хүртэл хийсэн ажлынхаа үр дүнг нэгтгэж, цаашид хийх ажлыг төлөвлөөг гарган, ойрын үед хийх ажлын зорилтыг тодорхойллоо. Энэ сургалтанд 5 сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, 34 БАХ-ын ахлагчид, БМАХэсгийн гишүүд, ГХБХБГазрын мэргэжилтнүүд нийт 55 хүн хамрагдлаа.

 

 

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР