Аймгийн БИНХурлын дарга нарын сургалтанд мэдээлэл хийлээ.

2017-11-15

Аймгийн 88 багийн ИНХурлын дарга нарын сургалтанд  мэдээлэл хийлээ.

        Бэлчээрийн менежтентийг сайжруулах, бэлчээр ашиглалтын хэсэг/БАХ/-ийг хөгжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Щвейцарийн хөгжлийн агентлагийн Ногоон алт-Малын эрүүл мэнд төсөл Хэнтий аймгийн 5 суманд хэрэгжиж байгаа билээ.

 Чингис хотод 2017 оны 11 сарын 9-ны өдөр Монгол Улсын иргэний төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх төслийн хүрээнд аймгийн ИТХурлаас зохион байгуулсан  багийн ИНХурлын дарга нарыг чадавхжуулах сургалтанд ГХБХБГазрын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Лхагвабаатар, мэргэжилтэн Б. Мөнхчимэг нар оролцож, 18 сумын 88 багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, сумдын ИТХурлын нарын бичгийн дарга нарт “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн танилцуулга, бэлчээрийн менежментийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, бэлчээр ашиглалтын хэсэг байгуулах/БАХ/, бэлчээрийн менежментэд БАХ-ын оролцоо, дундын сан байгуулах ач холбогдлын талаар илтгэл тавьж, төслийн хүрээнд цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар болон аймгийн хэмжээнд Газрын харилцааны салбарын чиглэлээр Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл арга хэмжээний талаархи танилцуулга мэдээллийг  хийлээ. 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР