Норовлин суманд Ногоон алт-малын эрүүл мэнд төслийн сургалтыг зохион байгууллаа.

2017-11-15

 

                                    Норовлин сумын  Ангирт, Жаргалант багийн БАХ-ууд байгууллаа.

         2017 оны 11 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд Норовлин сумын Ангирт, Жаргалант багуудад ГХБХБГазрын мэргэжилтэн Б.Мөнхчимэг, Ц.Уламбаяр нар “Ногоон алт, малын эрүүл мэнд” төслийн танилцуулга, сургалтыг зохион байгууллаа.

            11 дүгээр сарын 2-ны өдөр Норовлин сумын Ангирт, 3-ны өдөр Жаргалант багийн хуралд оролцож малчдад “Бэлчээрийн доройтол, үндсэн шалтгаанууд, сэргийлэх арга замууд”, “Бэлчээрээ зохистой ашигласнаар малчдын орлогыг нэмэгдүүлэх боломж”, “Малчдын дундын сангийн ач холбогдол, хэрхэн байгуулах тухай” сэдвүүдээр сургалт хийлээ.    

         Энэ хурлаар Ангирт багт 2 бэлчээр ашиглалтын хэсэг/БАХ/ байгуулагдан “Ангирт” БАХ-ын ахлагчаар О. Батбаяр,  хяналтын зөвлөлд Г. Сэргэлэн, Д. Өнөржаргал,  “Дэлгэрхаан” БАХ-ын ахлагчаар П.Энхтүвшин, хяналтын зөвлөлд Г. Ганболд, Г. Баатарцогт, Жаргалант багийн малчид багийн хэмжээнд 1 БАХ байгуулан БАХ-ын ахлагчийг дахин сонгон ахлагчаар нь Д.Чин-Одмаа, хяналтын зөвлөлөөр С.Нармандах, Б.Должинлхам нарын сонгож, БАХ-ын зааг болон 4 улирлын бэлчээрийн хил заагийг тогтоож, цаашид дундын сангаа хэрхэн байгуулах талаар хэлэлцэн “Жаргалант” БАХ 25000 төгрөгөөр хуримтлал үүсгэхээр тогтлоо.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР