"Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, Хүртээмжтэй барилга байгууламж" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

2017-11-21

 

"Хөгжлийн  бэрхшээл ба тэгш байдал, Хүртээмжтэй барилга байгууламж" сургалтыг амжилттай зохион байгуулан ажиллаа.

 

Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Хэнтий аймгийн тэргэнцэртэй иргэдийн холбоотой хамтран "Хөгжлийн  бэрхшээл ба тэгш байдал, Хүртээмжтэй барилга, байгууламж" сургалтыг 11 дүгээр сарын 17-ны өдөр  зохион байгууллаа. Тус сургалтанд АЗДТГазар, ГХБХБГазар, ХХҮГазар, БСУГазар, ГБХЗХГазар, ЭМГазар, Нэгдсэн эмнэлэг, ХЭҮКомисс, Хэнтий аймгийн ХБИргэдийн холбоо, Тэргэнцэртэй иргэдийн холбоо, 1, 2, 3-р багийн иргэдийн төлөөлөл нийт 40 гаруй хүн хамрагдаж Улаанбаатар хотоос ирсэн сургагч багш нар “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал, хүртээмжтэй орчин” сэдвээр сургалт явуулж, манай байгууллагын БХБХэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ариунболор “Хүртээмжтэй барилга, байгууламж, ХБИргэдэд зориулсан босгомжуудын бодит жишээ хэрэгжилт” сэдвээр сургалт хийгдлээ.

Энэхүү сургалтаар төрийн байгууллагын ажилтнуудад хөгжлийн  бэрхшээлтэй иргэдийн Эрхийн талаар зөв ойлголт, хандлагыг  түгээснээр төрийн  үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  хүртээмжтэй болгох, ялангуяа орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй зорчих нөхцлийг хангасан орчин, барилга байгууламжийг  бий болгоход нөлөөлөх ач холбогдолтой сургалт боллоо.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР