ӨМНӨДЭЛГЭР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛД ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ АЖИЛЛАЛАА

2017-11-27

      Өмнөдэлгэр сумын Хурх тосгонд зохион байгуулагдсан Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оролцож газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа  иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын  бүртгэл судалгаа, зураглал болон тариалангийн талбайн хамгаалалтын бүсэд өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар эзэмшиж ашиглаж байгаа малчин өрхүүдийн талаар мэдээлэл тавьж ажилласан ба тус хуралдаанд ИТХ-ын төлөөлөгчид, багуудын Засаг дарга нар, газар тариалангийн үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл, Хурх тосгоны Захирагчийн ажлын алба,  иргэд, малчид оролцсон.  

    Өмнөдэлгэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон малчдаас үр тариа, тэжээлийн ургамлын зориулалтаар тариалангийн газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын талбайд хяналтын хэмжилт, тооллогын ажлыг хийж өгөхийг хүссэний дагуу 2018 оны 5-р сард Хурх тосгоны тариалангийн бүх талбайд хяналтын хэмжилтийн ажлыг ИТХ-аас байгуулсан ажлын хэсэгтэй хамтран зохион байгуулахаар боллоо. 

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР