“НЭЭЛТТЭЙ ГАЗРЫН ХАРИЛЦАА-ОРОН НУТАГТ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙГ БАЯН-ОВОО СУМАНД ЗОХИОН БАЙГУУЛАН АЖИЛЛАЛАА

2017-12-01

        Баян-Овоо суманд “Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт” нээлттэй хаалганы өдөрлөгийн 2017 оны 11-р сарын 29-ны өдөр Баян-Овоо сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулан ажиллалаа.

      “Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт” нээлттэй хаалганы өдөрлөгөөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2016-2017 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон бэлчээрийн газрын доройтолын талаар 63 иргэдэд мэдээллийг тавьж ажилласан

       Мөн шинээр хашаа, байшин барьсан иргэдийн хүсэлтийн дагуу газрын кадастрын хэмжилт зураглалаар үйлчилж, 4 иргэнд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн холбогдох заалтын дагуу ганцаарчилсан зөвлөгөө өгч ажилласан.

      Мөн 1:1000 масштабтай байр зүйн зурагт ороогүй байсан 75 нэгж талбарт хэмжилтийн ажлыг газрын даамал Х.Гэрэлмаатай хамтран хийж гүйцэтгэн газрын кадастрын мэдээллийн санд оруулан ажиллалаа.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР