11 дүгээр сарын шилдэг албан хаагчийг шалгарууллаа

2017-12-18

Байгууллагын 2017 оны 11 дүгээр сарын шилдэг албан хаагчаар Барилга, хот байгуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Содбилэг шалгарлаа. Мэргэжилтэн Б.Содбилэг нь байгууллагын дэргэдэх Барилгын материалын лабораторийг байгуулахад тоног төхөөрөмж худалдан авах, байршуулах, лабораторийн өрөө тасалгааны тохижилт, лабораторийн стандарт, дүрэм, журам, холбогдох бичиг баримтийн бүрдлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, байгууллагын конторын барилга, лабораторийн  нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгуулж хамт олноо хошуучлан ажилласан тул "Сарын шилдэг ажилтан"-аар шалгаруулж Талархал, мөнгөн шагналаар шагналаа.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР