2017 оны Шилдэгүүдийг шалгарууллаа.

2017-12-27

2017 оны үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, шинийг санаалчлан, эрхэлсэн ажилдаа амжилт гарган байгууллага, хамт олноо манлайлж ажилласан тэргүүний хүмүүсийг шалгаруулж Газрын харилцааны алба үүссэний 20 жилийн ой, Шинэ жилийн баярыг хамтатган зохион байгуулж шагналаа.

Байгууллагын 2017 оны оны Төрийн захиргааны шилдэг ажилтан ГУХ-ийн мэргэжилтэн Б.Мөнхчимэг

2017 оны Шилдэг үйлчилгээний ажилтан Ч.Мөнхбат

Шилдэг сумын Газрын даамал 1-р байр Өмнөдэлгэр сумын Газрын даамал Ё.Мөнх-Өлзий

Шилдэг сумын Газрын даамал 2-р байр Бэрх тосгоны Газрын даамал Т.Шижир-Эрдэнэ

Шилдэг сумын Газрын даамал 3-р байр Жаргалтхаан сумын Газрын даамал С.Ууганбаяр нар шалгарлаа.

Мөн шилдэг амжилт гарган ажилласан хүмүүсийг БХБСайдын Жуух бичиг, ГЗБГЗЗГазрын даргын Баярын бичиг, Барилгын хөгжлийн төвийн захиралын Баярын бичиг, МЗХолбооны медаль, ГХБХБГазрын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагналаа.

БХБСайдын "Жуух  бичиг"-ээр  ГУХ-ийн дарга Г.Лхагвабаатар, Дадал сумын Газрын даамал С.Саранчимэг, Жаргалтхаан сумын Газрын даамал С.Ууганбаяр нарыг, ГЗБГЗЗГазрын даргын "Баярын бичиг"-ээр Батноров сумын Газрын даамал Э.Зулцэцэг, Мөрөн сумын Газрын даамал Г.Баярцэцэг, Норовлин сумын Газрын даамал М.Түмэнжаргал нарыг, Барилгын хөгжлийн төвийн "Баярын бичиг"-ээр БХБХ-ийн мэргэжилтэн Э.Элбэг-Эрдэнэ, Дэлгэрхаан сумын Газрын даамал Б.Баттулга нарыг, Монголын Залуучуудын холбооны медалиар мэргэжилтэн Э.Хэрлэн, БХБХ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Ариунболор, БХБХ-ийн мэргэжилтэн М.Хишигбаяр, Бор-Өндөр сумын Газрын даамал Т.Эрдэнэзаяа, Газрын даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар Хурх тосгоны Газрын даамал Б.Баярсайхан, Баян-Овоо сумын газрын даамал Х.Гэрэлмаа нарыг шагнаж урамшууллаа. Оны шилдэг ажилтанаар галгарсан, салбарын байгууллагуудын шагналаар шагнагдсан нийт хүмүүтээ баяр хүргэж, ажилд амжилт, амьдралд нь аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Санал асуулга
© 2018 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР