Газрын Харилцаа, Барилга Хот Байгуулалтын Газрын 2017 оны Онцлох 10 ажил

2017-12-28

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

                Газрын харилцааны чиглэлээр хийгдсэн ажлууд:

1. Сумын нутаг дэвсгэрийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил:

Батширээт, Батноров сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг ГЗБГЗЗГазар болон “Вектор мэп” ХХК-тай хамтран хийж байгаа бөгөөд  6-р сар, 10-р сард хээрийн судалгаа, боловсруулалтын ажлыг хамтран хийж гүйцэтгэн, багийн ИНХурлаар саналуудыг нь авч нэгтгэн төлөвлөгөөгөө боловсруулан 12-р сарын 07, 08-нд Батноров, Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж ажиллалаа.

     ​  

        

2. “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл:

    Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт-Малын эрүүл мэнд” төсөл 2017-2020 онд Дэлгэрхаан, Батноров, Батширээт, Норовлин, Хэрлэн сумын Өлзийт тосгонд хэрэгжүүлэхээр болж аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээг байгуулсан. Уг төслийн хүрээнд бэлчээрийн доройтол, сэргийлэх арга замууд, малчдын дундын санг хэрхэн байгуулах болон малчдын байгууллагыг хөгжүүлж орлогыг нэмэгдүүлэх боломжийн талаар сургалт зохион байгуулж, бэлчээр ашиглалтын хэсгийг байгуулж, хэсгийн ахлагчийн сонгон, БАХ-ын дүрмийг багийн иргэдийн нийтийн хурлаар батлуулж, бэлчээр ашиглалтын 34 хэсгийн зураглалыг гарган ажилласан. Одоогоор аймгийн хэмжээнд төсөл хэрэгжиж байгаа 5 суманд нийт 34 бэлчээр ашиглалтын хэсэг /БАХ/ байгуулсан. 

   

  

3. "Нээлттэй газрын харилцаа-Орон нутагт" нээлттэй хаалганы өдөр:

      "Нээлттэй газрын харилцаа-орон нутагт" өдөрлөгийг Өмнөдэлгэр, Дадал, Батноров, Батширээт, Баян-Овоо сум болон Чингис хотод тус тус зохион байгуулж Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Барилгын тухай хууль, холбогдох тогтоол, дүрэм, журам, заавар, газар өмчлөл, газрын төлбөр, шинээр газар эзэмших, газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ барьцаалах талаар гарын авлагыг иргэдэд танилцуулан тарааж, байгууллагын 2016-2017 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааг сурталчлан, сумдад иргэнд шинээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж кадастрын зургаар үйлчилж, өмчилж авсан газарт эргэлтийн цэг суулган хүлээлгэн өгч нийт 560 гаруй иргэдэд үйлчилж ажиллалаа. 

  

   

 

4. Бэлчээрийн фото мониторингийн ажил:

   Ногоон алт малын эрүүл мэнд төсөл, ГЗБГЗЗГазартай хамтран 2017 оны 07 дугаар сарын 02, 03-ний өдрүүдэд 18 сумын газрын даамлуудад Бэлчээрийн газрын өөрчлөлтийг фото мониторингийн аргаар үнэлэх сургалтыг зохион байгуулж ажилласаны дагуу Хэнтий аймгийн 18 сум, 4 тосгоны газрын даамал, сумын ажлын хэсэгтэй хамтран фото мониторингийн цэгээс 2017 онд хээрийн судалгаа, мэдээлэл цуглуулах ажил хийгдсэн. Үүнд: Батноров 30, Батширээт 12, Баян-Адарга 12, Баянмөнх 12, Баян-Овоо 15, Баянхутаг 21, Биндэр 14,Бор-Өндөр 5, Норовлин 13, Галшар 15, Дадал 16, Дархан 20, Дэлгэрхаан 14, ХБУлаан 15, Жаргалтхаан 8, Мөрөн 14, Өмнөдэлгэр 21, Цэнхэрмандал 16, Хэрлэн 21 цэг нийт 294 цэгэн мэдээлэл оруулж тайлан мэдээг ГЗБГЗЗГазарт хүргүүлэн ажиллалаа.

  

5. Нөхөн сэргээлт:

     Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон тариалангийн болон атаршсан талбайд нөхөн сэргээлт хийх ажлын №2017/43 гэрээний дагуу Хэрлэн сумын Дулааны энгэрт  200 га талбайд “Глобус” ХХК 2017 онд 200 га талбайгаас 42 га-д 8-н төрлийн олон наст үетэн болон буурцат ургамалыг 6 дугаар сарын 21-нд тариалсан. Тус талбайд нийт 16 зүйлийн ургамал ургасан ба ургамлан бүрхэвчийн ихэнх нэг наст ба олон наст ургамал ургасан. Царгас, ботууль, согоовор, саман ерхөг тариалсанаас царгас эхний жилдээ 4-5 см өндөр ургасан.

    

6. Газрын “Цахим бирж”-ийн програм:

   Газрын цахим биржээр Хэрлэн 5, Батноров 11, Жаргалтхаан 4, Батширээт 2, Баян-Адрага 4, Баян-Овоо 7, Биндэр 12, Дадал 2, Дархан, Мөрөн 2, Өмнөдэлгэр 1, Цэнхэрмандал 5, Бор-Өндөр 34 нэгж талбарыг дуудлага худалдааны зарчмаар олгохоор зарласан, Хэрлэн 8, Батширээт 1, Баян-Овоо 1, Дадал 3, Дэлгэрхаан 1, Жаргалтхаан 5, Өмнөдэлгэр 2, Бор-Өндөр 8 нэгж талбарыг төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор зохион байгуулан ажилласан. Мөн 2017 он 12-р сарын 15-ны өдрийн байдлаар Хэрлэн сум 15, Батноров 10, Батширээт 2, Дадал 8, Дархан 4, Бор-Өндөр 9 нийт 6 сумын 48 нэгж талбарын зах зээлийн үнийн мэдээг цуглуулж цахим биржид бүртгэн ажилласан. Газрын биржид 2015-2016 оны  дуудлага худалдаа 168, төсөл сонгон шалгаруулалт 47, газрын барьцааны бүртгэл 153, зах зээлийн үнийн мэдээ 233 тус тус нөхөн бүртгэж оруулан ажиллалаа. 2017 оны ГЗБ-ын төлөвлөгөөгөөгд тусгагдсан дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газруудыг газрын цахим биржээр зарлаж Хэрлэн, Бор-Өндөр, Дэлгэрхаан, Дадал, Батноров, Баян-Адрага, Бэрх, Дадал, Жаргалтхаан, Дархан, Баян-Овоо, Мөрөн, Норовлин, Биндэр, Батширээт сумдуудад нийт  84 нэгж талбарт дуудлага худалдааг амжилттай зохион байгуулж аймгийн төсөвт 307.5 сая төгрөг төвлөрүүлж дуудлаг худалдааны орлогын төлөвлөгөө 366.1 %-тай биелүүлэн ажиллалаа.

     Дуудлага худалдааны орлого 100% аймгийн төсөвт төвлөрдөг учир сумдууд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх сонирхол бага төсөл сонгон шалгаруулалатаар газар эзэмшүүлэх байдал их байдаг учраас дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх зорилгоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд аймгийн Засаг даргын албан тоотыг хүргүүлж зөвшилцөж дуудлага худалдааны орлогын 30%-ийг сумдад буцаан олгохоор болж “Газар өмчлүүлэх эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдааны орлогыг төвлөрүүлэх, зарцуулах, тайлагнах журам”-ыг Аймгийн ИТХ-ын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 38 тоот тогтоолоор батлуулсан  бөгөөд тус өдрөөс мөрдөгдөж эхэлж 2017 оны 8 сарын 1-ны байдлаар  Сангийн яамны http://mof.gov.mn/ цахим тайланд 6 сумын 35 нэгж талбарт 147,2 сая төгрөг төвлөрүүлсэн бөгөөд тогтоолын дагуу 30% болох 44.2 сая төгрөгийг сумдад буцаан олгон ажилласан.

   

         Барилга, хот байгуулалтын чиглэлээр хийгдсэн ажлууд:

7. “Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори” байгуулагдаж нээлтийн үйл ажиллагаагаа хийлээ.

      Байгууллагын конторын барилга, Барилгын материалын лабораторийн нээлтийн арга хэмжээг 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр зохион байгууллаа.  Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга Н.Ганбямба болон ГЗБГЗЗГазар, Барилгын хөгжлийн төв, Барилгачдын холбоо, АЗДТГазар, Дорнод, Сүхбаатар аймгийн ГХБХБГазар, сумдын Засаг дарга нарын төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцлоо. Барилгын материалын лаборатори Улсын болон орон нутгийн төсөв, барилгын захиалагчийн хяналтын зардлаас 40 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтаар 41 төрлийн тоног төхөөрөмжтэй, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн, лабораторийн шинжээч гэсэн орон тоотойгоор:

  •  Элс хайрга, дайрганы холимогийн физик, механик шинж чанар
  • Бетон болон полистрол хөнгөн бетоны шахалтын бат бэх
  • Тоосго, явган хүний замын хавтангийн гадаргуугын тэгш байдал, шахалтын бат бэх
  • Цементийн шинжилгээ зэрэг 9 нэр төрлийн шинжилгээ хийж иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад үйлчлэх юм.

   ​Барилга байгууламжийн угсралтын ажил болон барилгын материал үйлдвэрлэлд  гарал үүсэл тодорхойгүй, чанаргүй материал хэрэглэгдэх, барилгын үндсэн хийц, хэсгийн чанарт барилга захиалагчийн хяналт тавихад хугацаа алддаг байсан бол энэхүү барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа маань эхэлснээр Барилгын материал, бүтээгдэхүүнийг барилга байгууламжийн зориулалт, төлөвлөлт, зураг төслийн дагуу сонгох, олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан лабораторийн батламж бүхий барилгын материалыг үйлдвэрлэх, барилга угсралтанд хэрэглэхэд төрийн хяналтыг сайжруулж барилга байгууламжийн механик аюулгүй байдал, галын аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдлуудыг хангах цаашлаад иргэн бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал үүрэгтэй юм.

     Байгууллагын конторын барилга нь Улсын төсвийн 719 сая төгрөгний хөрөнгө оруулалтаар зоорийн давхартайгаа 3 давхар нийт 526,6 м2 ашигтай талбай бүхий 18 өрөө тасалгаа, авто машины гаражтайгаар  баригдаж энэ онд ашиглалтад орсноор төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл бүрдэхээс гадна иргэдэд ая тухтай орчинд үйлчилгээ үзүүлэх боломж бүрдлээ. 

Бетон дүүргэгч материалын лаборатори

   

   

Конторын барилга

 

   

  

8. Барилга байгууламжийг газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах судалгааг аймгийн хэмжээнд хийлээ.

     “Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” –ний 2.88.3 “Барилга байгууламжийг паспортжуулах ажлыг хэрэгжүүлэх”, 2.88.4 “Газар хөдлөлтөд тэсвэргүй барилгыг буулгаж шинээр барих, ашиглах боломжтой барилгын судалгааг гаргаж, тэдгээрийг үе шаттайгаар бэхэлж, хүчитгэх ажлыг зохион байгуулах” гэж заасан зорилтыг хэрэгжүүлэх, Хэнтий газар хөдлөлтийн гамшгаас урьдчидлан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ажлын төлөвлөгөөний хүрээнд аймаг орон нутагт ашиглагдаж байгаа бүх барилга, байгууламжийн талаарх бодит мэдээлэл судалгааг хийж нэгтгэн гаргах зорилготой Хэнтий аймгийн “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөл”-өөс томилсон мэргэжлийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 3 бүлэг хуваагдан 2017 оны 04 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд бүх сум, тосгодын ашиглагдаж байгаа болон ашиглахгүй байгаа /төрийн өмчийн/ олон нийтийн барилга байгууламж, орон сууцны барилга байгууламжуудад үзлэг хийсэн. 

       Хэнтий аймгийн хэмжээнд нийт 700 гаруй барилга байгууламж ашиглагдаж байгаа бөгөөд энэхүү удирдамжийн хүрээнд нийт 389 барилга байгууламжид үзлэг хийлээ. Үүнд:

Үзлэгт хамрагдсан барилга байгууламжуудыг ашиглалтын хугацааны жишиг нормоор харьцуулан физик элэгдлийг гаргах, бэхэлгээ хүчитгэл хийх болон зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлагатай барилга байгууламжийг эрэмбэлэх  ажиллагааг хийж байна.

Урьдчилсан байдлаар:            их эрсдэлтэй- 20,57%;

                                      дунд эрсдэлтэй- 50,39%;

                                      бага эрсдэлтэй- 29,05% байна.

 

Эрсдлийн үзүүлэлтээс хамаарч эрэмбэлэгдсэн барилга байгууламжуудад яаралтай дүгнэлт гаргуулах, бэхэлгээ хүчитгэл хийх шаардлагатай барилга байгууламжуудад ажлын зураг хийлгүүлж төсөв тооцоо гаргуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

 

                           Үзлэг хийсэн судалгааг газар  дээр нь нэгтгэж байгаа байдал

    

9. “Аймгийн аварга шалгаруулах гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдаан” –ыг амжилттай зохион байгууллаа.

      Хэнтий аймгийн МСҮТөвийн Зөвлөх багш Л.БАТЧУЛУУН-ы нэрэмжит “Аймгийн аварга шалгаруулах гагнуурын мэргэжлийн ур чадварын уралдаан” –ыг Хэнтий аймаг дахь МСҮТөв, ГХБХБГазар, Хэнтий аймгийн БХолбоо, ХХҮГазар, Хэнтий аймгийн АОЭХолбоо хамтран 2017 оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хэнтий аймгийн хэмжээнд гагнуурын мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, хувь хүмүүсийн дунд туршлага солилцох, урамшуулах, дэмжих улмаар гагнуурчдын түвшинг тогтоож шалгаруулах, цаашид гагнуурын мэргэжлийн улсын уралдаанд оролцох зорилгоор 3 үе шаттай буюу 1 дүгээр даалгавар - тулгасан хавтанг дороос дээш гагнах, 2 дугаар даалгавар - хоолой хөдөлгөөнгүй бэхэлж гагнах, 3 дугаар даалгавар - гагнуурын симулятор дээр босоо байрлалд 1 үет оёосыг гагнах даалгаварыг нийт 15 гагнуурчид оролцон гүйцэтгэж ур чадвараа уралдуулан аваргаа шалгарууллаа. Тус тэмцээний шүүгчээр Улаанбаатар хот-Эрчим хүчний сургалтын төвийн инженер багш, гагнуурчин Ц.Хашмөрөн, Хэнтий аймгийн барилгачдын холбооны тэргүүлэгч С.Дорждэрэм, ГХБХБГазрын мэргэжилтэн Ш.Ариунболор нар шүүлээ.

1-р байранд Хэнтий-Ус компаны гагнуурчин Б.Мөнхмандах
2-р байранд Хэнтий-Ус компаны гагнуурчин П.Энхтүвшин
3-р байранд Хэнтий-Ус компаны гагнуурчин М.Ганбат
4-р байранд Хэрлэн-Дун компаны гагнуурчин Д.Зоригоо
5-р байранд Бор-Өндөр МСҮТөвийн гагнуурын багш Д.Мөнхбат тус тус байруудыг эзэллээ.

    Шагнал гардуулсаны дараа                         Шагналт байрын эзэд    

                 

                 

10. Улсын төсөвт төвлөрүүлсэн орлогын талаар: 

     2017 оны 12 сарын байдлаар улсын төсөвт төвлөрүүлэх 42,0 сая төгрөгийн орлогоос 74,1 сая төгрөг төвлөрүүлж орлого 176.3 хувьтай биелээд байна. Үүнээс: Барилгын техник хяналтын орлого 30,0 сая төгрөгөөс 55,0 сая төгрөг төвлөрүүлж 183.4 хувь, газрын үйл ажиллагаатай холбоотой орлого 12,0 сая төгрөгөөс 19,0 сая төгрөг төвлөрүүлж 158,6 хувиар тус тус биелээд байна.

 

 

 

 

 

 

 

Санал асуулга
© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР